𝐒𝐏𝐄𝐂𝐈𝐀𝐋

264 33 4
                                    

SPECIAL II

Зул сарын өмнөх шөнө

Энэ шөнийн адармаа ганцхан Эшлигийн түүхээр өндөрлөөгүй ажээ.

Рик түүний ахын байшинг ханаталаа харж зогсоно. Нямбайлан гагнасан тортой цонх, бат бөх шил, нохой болон муур салхилуулах зориулалтаар ихэнх айлуудад байдаг жижиг хаалга ч тэднийд байсангүй. Бүх л зүйлээрээ ЦАГДААГИЙН гэр гэдэг нь тодорхой.

Рик машиныхаа зүг алхах зууртаа эргэн тойрны байшингуудыг ч сурсан зангаараа шинжиж явлаа. Уг нь ойрын өдрүүдэд аллага, дээрэм гэсэн зүйлсээс савраа татах төлөвлөгөө өөртөө гаргасан хэдий ч нэг л болж өгөхгүй.

Балчир насанд хулгай хийлгүй удчихаар хуруунууд нь татвагнаад байж сууж чаддаггүй байсан тэр үеүд өөрийн эрхгүй санаанд орно. Нэг зүйлийн тухай дурсаж эхлэхэд ондоо нэг түүх ургаад л гараад ирнэ. Тэр бүхэнд түүний тархи шуудхан л өнөөх цаг мөч лүү гарамгай гэгч нь шилжиж орхив.

Зул сар бүрээр түүний гэр бүл ан хийдэг байжээ. Том ах нь ангийн буугаа түүнд үүрүүлээд л, амандаа өвс зуучихсан алхдаг сан. Мерседес хатагтай ангаа ямар гайхалтай онодог байсныг, ан хийсэн өдрийн үдшийн зоог хичнээн амттай байсныг бүгдийг нь санан дурсана. Болдог сон бол Эл Пасо руу хамаг хурдаараа гүйчихмээр сайхан дурсамжууд хөвөрч гарна. Эцэсгүй нэхмэлийн утас шиг л.

Тэдний тухай бодох хүртэл юмс дэндүү сайхан байлаа. Түүний харгис эцэг болон золбин гөлөг шиг төөрүүлж орхисон хоёр дахь ах.

Лос Анжелест тэр эхэндээ зөвхөн эгчийнхээ гэрт хэдэн өдөр хоног төөрүүлчихээд буцдаг жаал байлаа. Хэдий замаа алдаж, бүхний эхлэлийг тавьж орхисон цаг ч түүний ахын хийсэн үйлдлүүд байгаагүй бол магад тэр зүгээр нэг хүчирхийлэгч латин гаралтай эр болоод л энд тэндэхийн уушийн газарт согтуу хэвтэж байх байсан биз. Түүний хүчирхийлэл зөвхөн үр хүүхэд эс бөгөөс авааль гэргийдээ л гарах сонголт.

Чөтгөрийн тэнхлэг. Мангас бүхэнд энэ тэнхлэг байдаг. Хэрэв энэ байгаагүй бол тэд арай бага мангас болох байж л дээ. Арай л жижигхэн хүрээтэй мангасууд. Түүнийг мэддэг, ойртсон хүмүүсд л хор хөнөөлөө хүргэж дөнгөх өчүүхэн хортон шавж байх боломж одоо бодох нь ээ хавь илүү замнал байж дээ.

Цус гэдэг үнэрийг нь, амтыг нь, тэр ч бүү хэл өнгийг нь хүртэл харсан нэгнийг өөртөө ёрын гэлтэй донтуулж дөнгөдөг. Тэр дундаа Рик мэтийн шархалсан зүрх, гэмтсэн сэтгэцтэй хүмүүнд нөлөөллөө хэд нугалж өгнө. Тунгалаг шингэн улаахан цусыг харах нь эл нөхдөд адгуус мэт таашаал бэлэглэх нь дамжиггүй. Гэлээ гээд гэмтсэн эднийг дан ганц буруутгалтай нь биш. Өөрийн мулгуугаас ийм байдалд хүрсэн бол яая гэх сэн.

𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘Where stories live. Discover now