_____
Би авахаас айдаг.
Алдахаас ч айдаг.
Чиний уруулыг амтлах бүртээ сэтгэл минь дүүрдэг ч нэг л өглөө үүнийг ахин хэзээ ч хүртэхгүй байх вий хэмээн эмээх юм._____
CHAPTER 15
Тэр мөхөх өдрөө хоног тоолон хүлээж буй нэгэн мэт байлаа. Дотроос нь хэмлэн идэх хорт хавдартай залуу авхайгаас ялгарах зүйл ер үгүй. Тийм нэгнийг бүрэн дүүрэн хайрлах бүү хэл өчүүхэн ч болсон сэтгэл алдрах нь ямар том гэм нүгэл, дааж давшгүй өртөг гэдгийг хөөрхий эр ер мэдэхгүй.
-Чи өнөөдөр явахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?
"Баасан гараг шүү дээ Винсент. Энэ өдөр хичээлээ таслахад л зориулагдсан юм."
Эшли Рикгүйгээр өнгөрүүлсэн өдөр хоног нэг бүрээ тэсэхийн аргагүй тарчлаантай дүйцүүлэн бодно. Дэлхий дээрх диваажин түүний энгэрт хэвтэх бол дэлхий дээрх там түүнээс сураг чимээгүй өнгөрүүлсэн өдөр хоног нэг бүр нь ажээ.
Флорида дахь эдлэндээ аж төрдөг ноён Беркийн эцэг эхийн (нас барсан эцгийнх нь) бие муудсан тул Эдвард өрөөсөн оймс, таван ч нимгэн цамц, нэг богино өмд цүнхэндээ хам хумгүй чихэж аваад сүйт бүсгүйгээ хөтлөөд гүйчихжээ. Вивьентэй гэрлэх хүртлээ танилцуулахаар авч очих хүсэлгүй байсан эрд гэрлэх хүртэл нь тэсэхгүй байх бий гэх айдас төрсөн хэрэг.
-Өдөржин юу хийх гэж байна?
"Мэдэхгүй ээ."
Тэр Винсентийг хэзээ нэг юм явахыг хүлээж хөнжлөөрөө биеэ ороон хэвтэх бөгөөд Вивьен хотоос гарч буйг мэдсэн даруйдаа хэл үг ч үгүй хүрээд ирсэн тул тав тухтай зүйл ер байсангүй. Гагцхүү арьс арзайлгам тавгүйрхэл л дүүрэн.
-Би хичээлээ таслачих уу?
"Төгсөх курс байж уу? Явж үз, Винсент."
Винсент түүнийг үнсэхээр тонгойход Эшли унтахаар зэхэж буй мэт дүр эсгэн хажуу тийш харахад залуу эр хацраас нь зөөлөн атгасаар өөрийнхөө зүг эргүүлж уруулыг нь шунахайлан үнгэв. Урьд шөнийн хурьцлаас сарын тэмдэг гэх үгээр бултаж чадсан ч өглөөний үнсэлтээс бултуулах ямар нэг хүчин зүйлийг одоогоор нээж хараахан амжаагүй л байна. Ахиад хэд хоног өнгөрүүлвэл уруулаа хүн үнсэхийн аргагүй болгож ч мэдэх л юм.
Авхайн Винсенттэй яагаад хамт байгаад буйг ойлгож дөнгөх сэхээтэй хэн ч байсангүй. Хэрэв ийм гэнэтийн зүйл болоогүй сэн бол Эдвард жаахан гүнзгий амьсгал авч суугаад дүү нь яаж яваад хэзээ ч өөрийнх нь сонирхол байхааргүй Вивьений үеэл дүүтэй орооцолдсон тухай жаал бодох байсан биз.
YOU ARE READING
𝐇𝐀𝐏𝐏𝐈𝐍𝐄𝐒𝐒 𝐈𝐒 𝐀 𝐁𝐔𝐓𝐓𝐄𝐑𝐅𝐋𝐘
Mystery / Thriller𝐼𝑓 ℎ𝑒'𝑠 𝑎 𝑠𝑒𝑟𝑖𝑎𝑙 𝑘𝑖𝑙𝑙𝑒𝑟, 𝑡ℎ𝑒𝑛 𝑤ℎ𝑎𝑡'𝑠 𝑡ℎ𝑒 𝑤𝑜𝑟𝑠𝑡 𝑇ℎ𝑎𝑡 𝑐𝑜𝑢𝑙𝑑 ℎ𝑎𝑝𝑝𝑒𝑛 𝑡𝑜 𝑎 𝑔𝑖𝑟𝑙 𝑤ℎ𝑜'𝑠 𝑎𝑙𝑟𝑒𝑎𝑑𝑦 ℎ𝑢𝑟𝑡? •Бичээчийн зөвшөөрөлгүйгээр хуулах болон ашиглахгүй байхыг хүсье• 𝐂𝐨𝐯𝐞𝐫 𝐛𝐲 : @𝐕𝐚�...