II

506 57 0
                                    

СОФИА POV:

Ордонд хүмүүс сэрээгүй,нам гүн үед ном уншин суух миний хувьд аз жаргал. Харанхуй ч бага зэргийн үүрийн туяатай үүн дээр номоо уншихын тулд лаа хажуудаа асааж тавина. Ойролцоогоор хоёр зуугаад хуудас уншиж дуусгасны дараагаар нар уулын цаанаас гарч ирэн мишээдэг юм.

Өнөөдөр ч мөн адил дадал ёсоороо номоо уншчихаад өөрийгөө бэлдүүлэн доош өглөөний цайгаа барих гээд гарахдаа ханхүү Жэйтэй тааралдчихлаа.
====================================

Жэй: Өглөөний мэнд хатантаан хэмээн зөөлхөн инээмсэглэл хүйтэн нүүрэндээ тодруулна

Софиа: Танд ч бас өглөөний мэнд

Жэй: Та намайг зоогийн танхим руу хөтлүүлээд өгөхгүй биз

Софиа: Тэгэлгүй яахав ханхүү

Доош шатаар буухад Софиа даашинзандаа бага зэрэг түүртсэн бололтой унах дөхөхөд Жэй түүний гараас бушуухан барьж аван шатаар бууж дуустал түүнийг хөтлөн буулаа.

Софиа хөнгөн санаа алдан "Үргэлж энэ шатнаас уначих гээд байдаг юм" гэчхээд ичсэн бололтой хурдан хурдан алхсаар тэд танхимд орж ирцгээлээ.

Зоогийн үеэр хаадууд Софиаг ууган ханхүүг болох Лукастай суулгамаар байгааг дурдахад Лукас дуугүй тушаалыг хүлээн авсанд гайхширсан юм.

Хаад хамтдаа анд явна хэмээсэн тул ханхүү болон гүнж нар морь унахдаа бэлдлээ.

Зарим нэг нь ямар морь унахдаа маш нухацтай хандах бөгөөд үлдсэн нь огт хамаагүй дүр эсгэж өөр зүйлс сонирхох бол Лукас болон Жэй нар дүү нартаа морь сонгоход нь тусалж байгаа нь Софиагийн нүдэнд халуун дулаан сэтгэгдэл төрүүлж чадсан юм.

Никола: Уралдаанд гарахад бэлэн үү?

Жэймс, Ники эрч хүчтэйгээр "Тийм ээ" хэмээн орилно.

Бүгд морийг хөлөглөхдөө эрх чөлөөтэй мөн аз жаргалтай харагдана. Нэгнийгээ шоолж байгаа тэрхүү инээмсэглэл,ахаасаа түрүүлэх гэж хичээж байгаа дүү, дүүгээ түрүүнд гаргахыг хүссэн ах ,өөрийн бүтээсэн ертөнцдөө аз жаргалтайгаар давхиж байгаа охин. Бүгд л өөрсдийгөө язгууртнууд гэдгээ мартан хэдхэн хормыг энгийн хүн мэт бодон эрх чөлөөтэй байж чадсан юм.

Тэд дэндүү удаан уралдсан тул бүгд ядран дээш харан хэвтэцгээнэ.

Лукас: Уралдаагүй удсан байна шүү

Жүүн: Ах дандаа ялж байх юм аа

Софиа: Өршөөгөөрэй, Би ялагч нь юмсан гэх үед бүгд түүнийг шоолон инээлдэнэ.

ЯзгууртанWhere stories live. Discover now