XVI

151 18 2
                                    

Хэнри ханхүүг иртэл гүнжтэнтэй цуг байя гэх санал тавьсан ч Софиа Жэй-д буруу ойлголт төрүүлмээргүй байсан тул ганцаараа үлдсэн юм. Цонхны дэргэд ганц ширхэг лаа асаан сарыг ажиглан суухдаа тэр маш олон зүйлийг бодож амжив. Тэдний цаашдын амьдрал, хүүхэд, тэдний харилцаа, улс орон гээд л. Үнэхээр ийм байдалтай явсаар байгаад үхэх юм болов уу? Гэж эмээж байгаад нэг л мэдэхэд унтаад өгчихсөн байв.

Хаалга нээгдэх дуунаар Софиа сэрэхэд үүр цайсан байх бөгөөд Жэй их л ядарч сульдсан харагдсанд гүнж ихээр санаагаа чилээв.

Жэй: Өглөөний мэнд гэж мэнд мэдэхэд тэр түүний зүг ч харахыг хүссэнгүй бололтой зүгээр л цонхоор цас бага багаар хаялахыг харан сууна.

Жэй урд өдөр өмссөн хувцастайгаа орж ирж байгаа нь тэр өчигдөр ордонд хоноогүйг Софиад батлаж байгаа юм. Тэр цамцныхаа товчийг тайлж байхдаа цонх болон Софиа хоёрлуу л ширтэнэ. Анхны цас уу? гэж асуухад бас л хариу ирсэнгүйд ханхүүгийн бухимдалыг төрүүлчих шиг болов.

"Яагаад асуултанд хариулахгүй байгаа юм бэ? Софиа" гэж бага зэрэг шаардангүй асуухад Софиа эцэст нь нэг юм суудлаасаа боссон юм

Софиа: Өчигдөр хаана байсан юм? гэж хэзээ ч түүнээс гархааргүй хүйтэн өнгөөр асуувал Жэй Софиагаас харцаа бууруулж амаа хамхив. Софиа түүнээс өөрийнх нь асуусан асуултыг лавлав

Яагаад асуултанд хариулахгүй байгаа юм? гэж түүнлүү ойртонгоо асуух аж. Алхам алхамаар урагшилах тутамдаа шүдээ зуун хатуу үгс унагана

Учир-нь-чи-надаас-юм-нууж-байгаа. Бид гэрлээд жил ч хүрээгүй байхад ийм зүйлс тохиолдож байгаад итгэхийн арга алга гэсээр гараа духандаа наав

Жэй: Чамаас юуг ч нуудаггүйг минь чи мэднэ шүү дээ

Софиа: Үнэн эсвэл худлыг зөвхөн чи л мэднэ

Жэй: Сонсооч, чамайг өчигдөр ганцааранг чинь орхисонд уучлаарай би үнэхээр их гэмшиж байна

Софиа: Үнэн гэж үү?

Худал байсан юм. Хэн ч харсан тэр гэмшээгүй нь харагдаж байна. Үүнийг анзаарсан Софиа түүнийг гэх хайр түүний өөрийг нь гэх хайрд анх удаа эргэлзэж үзсэн юм.

Жэй: Чи чинь яачихаад байгаа юм бэ? бурхан минь гэж

Софиа: Чи чинь яачихаад байгаа юм гэнээ? Харин чи яачихаад байгаа юм? Чи бүх буруугаа надад чихэж байна. Би чиний төлөө үргэлж байсаар ирсэн бүх мөчүүдэд чинь, баяртай, гунигтай, зовлонтой гээд гэхдээ чи миний уйлаад сууж байх үед хаана байсан юм гэж уйлагнан хэлэхэд Жэй түүнийг тэврэх гэж оролдоход Софиа нулимсаа арччихаад "Аан тийм, чи миний найзыг энхрийлээд завгүй байсан шүү дээ" гэж чөтгөрийн инээмсэглэл гаргасан юм.

ЯзгууртанWhere stories live. Discover now