XIX

224 23 3
                                    

Бурхан минь би ойлгохгүй нь. Яаж тэр хоёр танилцсан юм бол? Би түрүүлээд учирчихсан бол бид хоёр хамт байх байсан юм. Тэр гүнж намайг гүйцэхээр хөөрхөн биш шүү дээ гэхэд Софиа, Катрина хоёр өрөөнд яг л ялаа мэт шулганаж ийш тийш үсчиж явах Елэнаг аргадахаар "Тийм шүү, тэр гүнж чиний хажууд мэлхий л гэсэн үг" гэж инээлдвэл Елэна ч мөн даган инээлдэв.

Елэна Катеринагийн өвдгийг дэрлэн "Бид хэзээ ч нийлэхгүй бололтой, тийм үү?" гэж гутрангуй асуухад тэр хоёр хоёул зэрэг толгой дохино.

Елэна: Хүлээгээрэй, Катеринs чи ямар том болчихсон юм бэ?

Катерин: Аан тийм байна уу? гэж өөрийн гэдсийн зүг харна.

Елэна: Бага байхад чинь чамайг дандаа мөчир шиг туранхай гээд шоолдог байж билээ гэж инээхэд Софиа тэдний ярьж байгаад анхаарал хандуулахгүй өөрийн ертөнцөд байгаа нь илт байв.

Катерин: Бүгд их шоолдог байсан шүү гэж тухгүйгээр инээхэд саяхнаас хойш огт үг унагаагүй Софиа шуудхан түүний гэдсэнд хүрэв.
Түүнд балмагдсан Катерин гарыг нь холдуулах мөчид бүх зүйл ойлгомжтой болж эхэлсэн юм.
Тэд нэгнийхээ нүдлүү ширтэнэ...

Софиа: Жэй дайнаас эргэж ирэхэд чи түүний дэргэд байсан

Софиа түүний нүднээс харуусал мөн урвалт олж харна....

Катерина түүний нүднээс үнэнг ирж буй мэт ширүүн мөн харуусал олж харна....

Хэн хэн нь тээж буй ГУНИГ ХАРУУСАЛ.
Ганц буруу үйлдэлийн төгсгөл магадгүй Софиад тэдний итгэлцэлийг үгүй хийх бол Катеринад амьдралынх нь утга учрыг авчирах байсан байх....

Софиа: Миний нөхрийн хүүхэд юм уу?

Катерин: Софиа намайг уучлаарай би, би намайг уучлаарай хэмээн уйлах бол Софиа болсон зүйлсд итгэж өгөхгүй бүх зүйл яг л түүний дээрээс унаад ирсэн мэт бачимдав.

Софиа: Тэр миний нөхөр. Чи намайг түүнд хайртайг мэдэж байсан. Яагаад заавал тэр гэж гэсээр уйлахад Елэна түүнийг тэврэв.

Катерин: Намайг уучлаарай

====================================

Мэри: Чамайгаа удаан хугацааны дараа харах дэндүү сайхан байлаа гэж гүнжийн хацар дээр дулаан үнсэлт илгээв

Марк: Сайн яваарай, эгч ээ гэж өнөөх үзэсгэлэнтэй мишээл ээ цацруулав

Жэймс: Ойрхон ирж байгаарай, гүнжтээн гэж инээмсэглэвэл Жэйк, Жүүн болон Ники нар түүнийг тэврэлтээр үдэв.

ЯзгууртанWhere stories live. Discover now