XXI

110 15 2
                                    

Жэй: Би гүнжийн нэрийг бодоод олчихсон гэж ихэд л жаргалтай хэлвэл

Софиа хэтэрхий гүн бодолдоо автагдан сонсоогүй бололтой цонхоор юу ч юм ширтэн явна

Жэй түүний гараас барин ямар нэгэн зүйл болсон байсныг анзаарсан юм. Гэвч өнөөдөр Жэйн хувьд чухал өдөр тул Соф чимээгүйхэн байхаар шийдсэн аж.

Соф: За, ямар нэр сонгосон юм?

Жэй: Вайлэт, учир нь дэргэд байгаа өнгөнүүдээс хамгийн ихээр ялгарч, үзэсгэлэнтэй харагддаг өнгө бас хүнд дулаахан, цэмцгэр мэдрэмж өгдөг болохоор охин оо бусдад тийм сэтгэгдэл төрүүлээсэй гэж хүсч байна

Соф: Вайлэт тэгэх болноо гээд гарыг нь илэхэд тэд ирэх газраа хүрсэн бололтой.

Тэд эзэнт гүрний хамгийн ариун газар болох сүмд гүнжийн титмийг зүүлгэж байгаа аж. Сүмийн хоёр талд бусад язгууртан, ноёнтон, түшмэлүүд зэрэг хуралсан харагдана.

Угсаа залгамжлагч төрөөгүй нь харамсалтай, бид өөр улсын хатнаас угсаа залгамжлагч хүлээхгүй нь лавтай. Тиймээс, бид эртнээс дараачийн хааныг бэлдэх хэрэгтэй ноёнтоон гэхэд тийм ээ, гэвч хатантнаас хүү төрөхгүй гэсэн батлагаа байхгүй иймд бид хаантай ойр байж түүний ивээлийг хүртэх ёстой гэж ярилцана.

Ийнхүү хаан хатан хоёр залран тэд шинэхэн төрсөн гүнжид титмийг нь гардуулж ард иргэддээ танилцууллаа...

=============================

Софиа ёслол болсон өдрөөс хойш ихэд ядарсан царай алдсан харагдсан нь хэн бүхэнд илт байв. Жэй ч түүний дэргэд цаг тутамд байж чадахгүй тул тэр өдрийг ганцаар ном уншиж, зураг зурж, хэвлий дэхь үртэйгээ ярилцан өнгөрүүлэхийг Рөүз хөндлөнгөөс ажиглана.

Рөүз: Хатантаан, саад болж байгаад уучлаарай. Гэхдээ би таны өргөөнөөс цусанд будагдсан хөх өнгийн даашинз олсон юм л даа. Тэр өглөө таны өмсөж байсан даашинз

Софиа: Санаа зовох хэрэггүй дээ

Рөүз: Гэхдээ хатантаан, оточ дуудаж үзүүл-

Софиа: Би ганцаар байхыг илүүд үзэж байна, Рөүз

Рөүз магадгүй өөрийн байр сууриа хэтрүүлэн бодсон бололтой.

Софиа: Жэй ордонд байгаа юу? гэж сураглахад

Рөүз: Тийм ээ, хатантаан

Софиа: Ойлголоо, өнөөдөр би хаантай цагийг өнгөрөөх тул бүү саад болоорой гээд түүний өргөөг зүглэхэд тэр байхгүй байх аж

Сүүлийн хэдэн өдрүүдэд тэр өөрийн өргөөнд гэхээс илүү гүнжтэй цагийг өнгөрөөж байгаа тул Соф хаашаа явахаа мэдэж байв.

Өрөөний хаалга аль хэдийн онгорхой байх ба Жэй болон түүний эхнэрийн сайн найз мөн тэдний үзэсгэлэнт охин гурав цугтаа инээлдэн хөөрөлдөж аз жаргалыг мэдэрч байх бол Софиагийн зүрх хэдэн тийш бутран унасан юм. Учир нь тэр найздаа өөрийн эр нөхрөө алдчихсан болохоор биш, Хатан Софиа өөрийн гэр бүлийг яг үүн шиг л үгүй ээ үүнээс хэд дахин аз жаргалтайгаар төсөөлж байсан юм. Гэтэл түүний эр нөхөр өөр нэгэнтэй түүний мөрөөдлийг биелүүлэн яваа юм.

Харин та бид бүхний хатан өөрийн хэвлий дэхь үрээ өдий хүртэл байгаа гэж бодно....

Жэй гүнжийг Катеринад өгч Софиаруу очив. Түүнийг очиход Софиагийн гялалзсан нүд биш энэ их өвдөлтийг дааж чадахгүй тусламж гуйсан нулимс бүрхсэн нүд болчихсон байж ээ

Жэй: Соф гэж их л санаад зовсон хэлвэл

Софиа: Жэй, Жэй... цааш үргэлжлүүлж чадахгүй байв.

Жэй түүний гараас атгаж бусдаас хол газар зөвхөн хоёулаа байх газар түүнийг авчирсны дараа түүнд " Юу болоод байгаа юм бэ? Софиа, чи олон өдөр ийм байдалтай явлаа миний санаа зовоод байна, ганцаараа асуудлаа шийдэх гэсний оронд надтай цуг оролдоод үз л дээ, тэгэх үү?" гэж гуйв. Харин Софиа түүний хэлсэн үгэнд урам орч түүнд үнэнээ хэлэв.

Хүүхэд маань зулбачихсан....

Jay''s POV:

Энэ үгийг сонсоод тэнгэр нурчихсан аятай л санагдав. Хамгийн эхлээд би Софийг л бодсон юм. Хичнээн тэвчсэн бол? Хичнээн их уйлсан бол? Хичнээн удаан надад хэлэх гэж оролдсон ч би анзаараагүй бол?

Энэ үед би бурханд хандана:
"Надад гэж бэлэглэсэн нандин учралуудыг минь бүү булааж аваач. Үүгээр дуусга. Хэрэв ахиж авах бол надаар дуусга"

Энэ үед би харамсана:
Яагаад гэнэн хонгор, ямар ч зовлон зүдгүүр амсах эрхгүй охин энд ирж миний эхнэр болоо вэ?

Энэ үед би баярлана:
Софиа намайг гэдэгт

ЯзгууртанWhere stories live. Discover now