X

213 30 7
                                    

Софиаг гүн нойрондоо автаж байхад өрөө дэндүү гэрэлтэй байсан тул өөр аргагүйд тулж нүдээ нээхэд орон дээр ганцаар байх аж. Тэр шууд л босч түүнийг өргөөгөөр хайхад огт олдсонгүйд гайхан өөрийгөө бэлдээд өөрийн хайрт тасалгааны цэцэгнүүдээ шалгахаар цонхны дэргэд очвол тэдний дэргэд жижигхэн дугтуй байх нь тэр. Цагаан шаргал өнгийнх бус тод улаан өнгийн алтан хүрээтэй дугтуйг онгойлговол дотроос анхилам цэцгийн үнэр үнэртэх нь тэр.

Өглөөний мэнд унтамхай шувуухай минь
Энийг уншиж байгаа бол чи минь өөрийгөө бэлдчихсэн цэцэгсээ арчилахаар явж байсан байх нь.

Хмм тэгэхээр тэр Софиаг өглөө болгон босчихоод цэцэгсээ хардаг байсныг анзаардаг байсан байх нь ээ. Софиа түүнийг огтхон ч анзаардаггүй байсан гэж боддог байсан бол үүнийг уншаад зүрхний цохилт түргэсэх аж.

Бэлэн болсоны тань дараа гүнж таныг цэцэрлэгт урьж байна.

Захиаг уншиж дууссаны дараа тэрээр сүрчигээ шаламгай гэгч нь түрхчихээд яаран цэцэрлэгийн зүг гүйв.

Түүнийг очиход ердийн өдрүүдэд ногоон зүлгээр хүрээлэгдэж түүн дээр ганц том цагаан саравч мөн талбайг тойрсон чулуун замын голд хайрын бурханы усан оргилуур байдаг бол яг одоо энэ мөчид чулуун замыг тойрон улаан болон цэнхэр сарнай бүчин авч бүх зүйл цагаан торгоор хучигдсан байх нь тэр. Өглөөний зөөлөн салхинд мөчирнүүдээс уягдсан зөөлхөн торгонууд Софиагийн булбарай хацрыг зөөлнөөр илж мөн хажуудхан байрлах далайн давлагаа тод сонсогдож байлаа. Софиад цагаан торго болон чулуун замаас өөр зүйл үзэгдэхгүй байж байтал орчин солигдох шиг болов.

Тансаг биш ч үнэхээр тухтай харагдам жижигхэн урц. Даавууг дээш сөхөн орчныг шинжвэл саяхан алхаж байсан чулууд бус зөөлөн өдөн гудас, булан тохой бүрт бор шаргал өнгийн дэрнүүд, түүний голд энгийн нэгэн модон дээр эв хавгүй тавагласан жимснүүд, мөн дээрээс унжих тансаг хээтэй хөшигнүүд ч ямар ч өнгөний зохицолдоо байгаагүйд Софиа шууд л Жэйн санасан санаа гэдгийг мэдэж орхив.

Софиад далайн дуу ойрхон сонсогдож байсан тул догдлон урцнаас гарвал түүний урд үзэсгэлэнт уудам эх далай байх ажээ. Тэрээр догдлон Жэйг хайх гэж оролдоход тэр мэдсэн юм шиг л гараад ирэв.

Жэй нүүрэндээ тийм ч тод биш инээмсэглэл тодруулангаа хоолойгоо засан ийнхүү асуухад түүнийг ичиж байгааг мунхаг хүн хараад ч ойлгохоор байв.

ЯзгууртанWhere stories live. Discover now