XII

191 21 6
                                    

"Хүссэнээрээ миний зүрхийг шархлуул. Мянган удаа. Сая удаа. Хүссэнээрээ. Чамаар л шархлуулах гэж оршиж буй минь энэ"

Дуртай зохиолын минь хамгийн сүүлчийн цогцолбор байсан юм. Хүссэн төгсгөл маань мөн байсан уу гэвэл тийм бас үгүй.

Тийм: Үнэндээ би гол дүрийн залууг бүхнийг ардаа одож, өөр нэгэнд зүрх сэтгэлээ өгөөсэй гэж хүссэнээс бараг л биелчихлээ.

Үгүй: Тэднийг нэгэндээ хайртайгаа илэрхийлж нэгэн тэнгэр дор тэврэлдүүлж дуусгахыг хүссэн юм.

Номыг ахин нээлгүйгээр хаав. Хавтасыг нээвэл ахин унших сэдэл төрчих юм шиг санагдсан тул би нээлгүйгээр буцаан байранд нь өрж тавьсан юм. Үнэнийг дурьдахад номын санд мянгаас олон ном зохиол байх атал яагаад заавал энэ зохиолыг олж уншсаныг ойлгохгүй юм.

Бусдаас хамгийн түрүүнд харц булаасан юм болохоор уу?

Хүрэн улаан өнгийн хавтасан дээр алтан хүрээ татчихсан болохоор уу?

Өрөгдсөн номнуудаас хамгийн өнгөлөг нь болохоор уу?

Оршил хэсгийн баруун дээд булан дахь эрвээхий нь энгийн хэрнээ хэт үзэсгэлэнтэй болохоор уу?

Зохиолын зангилаа миний туулсан амьдралтай ижил болохоор уу?

Эсвэл зүгээр л унших ёстой байсан болохоор юм болов уу?

Жэй-г явсанаас хойших уншиж буй арван гурав дахь ном минь энэхүү ном байсан юм. Түүнийг эзгүйд ордон анх байсан мэт хүйтэн хоосон мэдрэмж төрүүлэх байх хэмээн эмээж байсан ч энэхүү цөөхөн сарын хугацаанд надад болон бид хоёрт "Гэр" хэмээх халуун дулаан үгийг санагдуулдаг болчихсон байна.

Хийх зүйл өдрөөс өдөрт хорогдож байгаа тул би өдрийн тэн хагасыг, өчигдөр бүтэн өдөржин номын санд өнжсөн юм. Номын сангийн юу хамгийн сайхан болохыг мэдэх үү?

Мэдээж, номын хуудас бүрийн үнэр...

Шаргал модон тавиураас номоо авах тэрхүү мэдрэмж...

Дурлалт хосын амраглаж буйг шүлгээр илэрхийлсэнг уншиж байхад нарны зөөлхөн илч бууж ирж үг үсэг бүрийг тодотгож өгдөг мэдрэмж....

Дурлалт хосын амраглаж буйг шүлгээр илэрхийлсэнг уншиж байхад нарны зөөлхөн илч бууж ирж үг үсэг бүрийг тодотгож өгдөг мэдрэмж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
ЯзгууртанWhere stories live. Discover now