XXIII

127 23 0
                                    

Дафнэй: Би өөрөө хүсч байсан болохоор тэр. Хэдий түүнд хайртай ч би эх орноо ард иргэдээ орхих хэмжээний хайрд хэзээ ч хүрэхгүй би өөрийн аз жаргалын төлөө хийсэн юм, энэ шийдвэрийг маань бүгд эсэргүйцэж зарим нэг нь баярлаж байхад Лукас л ганцхан намайг бодож байсан хүн. Тэр, чи энд үлдвэл зүрх чинь гарахыг тэмүүлнэ гэдэгтэй санал нийлвэл зүрхээ дага гэсэн юм. Би одоо ч энэ үгийг бодож аливаа шийдвэрийг гаргадаг гээд мишээв

Софиа: Чи одоо харамсдаг уу? Ийм шийдвэр гаргасандаа гэж асуув..,

Дафнэй хэсэг бодож байгаад толгойгоо сэгсрэв, "Харамсах үеүд маань их энгийн бас инээдтэй шалтгаанаас гэж хэлж болно, Лукас бид хоёр заримдаа ам мурийна бас бид хоёр хоол, гэр цэвэрлэх тал дээр юу ч мэдэхгүй байсан болохоор их хэцүү байсан шүү аан бас сүүлд хүүхэд маань төрөхөд би өөрийгөө яг юу хийгээд байгаа юм болоо гэж бодож байсан юм байна гэхдээ хүүхдээ хараад л тэр бодол сарничихдаг" гэж нүүр дүүрэн инээмсэглэсээр хэлэв

Софиа: Өөрийнхөө төлөө зоригтой сонголт хийсэнд чинь баярлаж байна. Би боддог байсан ч чадаагүй юм

Давфнэй түүний гарыг илэнгээ "Магадгүй чи тэр сонголтыг хийгээгүйдээ баярлах байх, Жэйтэй уулзахгүй байж ч магадгүй шүү дээ"

Софиа: Сонгоогүйдээ харамсаж байна

Дафнэй түүний хэлсэн үгийг сонсоод ямар нэгэн зүйл хэвийн бус байсныг ойлгов.

Дафнэй: Ах дүү нар гэсэндээ бас л адилхан зан гаргадаг юм байна л даа гэхэд Софиа ойлгосонгүй

Дафнэй гарт байсан аягаа ууртай гэгч нь гар хийцийн уран ширээндээр тавина. "Жэй чамд хайргүй, дургүй гэж хэлсэн үү? эсвэл өөр хүнтэй юу?" Гэхэд нь Софиа юу гэж хэлэхээ үл мэдэн суув

Биднийг анх учирч байхад Лукас ихэд хатуу ханддаг байсан юм. Тэрнээс нь болоод миний түүнийг гэх сэтгэл хөрчихсөн байсан атлаа тэр надаа харамгүй их хайр халамж үзүүлсэн тул би түүнд эргэж буцахгүйгээр хайртай болсоноо мэдэрсэн бас мэдсэн юм. Хэсэг хугацаанд, биднээс өөр хүн байхгүй юм шиг, бид л энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай бас чөлөөтэй хүмүүс шиг санагдав... Би гэнэт түүнийг өөрөөсөө түлхчихсэн, би эр хүнтэй байх гэж л энэ бүхнийг орхисон юм гэж үү? гэж бодогдоод л, түүнээс хагацахад нилээдгүй хугацаа бас хүч шаардсан ч Лукасд үгүй байсан, тэр юу ч хэлэлгүй намайг орхиод явчихсан. Баяртай ч байхгүй шүү бүр. Гэхдээ тэр мэдрэмжээ үг болгон илэрхийлэхдээ муу ,Жэй ч бас, тийм болохоор л тэр орхиод явчихсан. Та хоёрын асуудал жижиг ч бай том ч бай буцаад эвлэрэх зай үлдээсэн гэж найдаж байна.

ЯзгууртанWhere stories live. Discover now