XV

145 21 2
                                    

Үүр цайж буй бололтой тэнгэр хөх туяа татсан байх мөчид гэнэт бие минь муудан сэрсэн ч хэсэг азнан хүлээхэд огт зүгээр болоогүй тул оточийг дуудав.

Оточ: Ахайтан минь та өөртөө амь тээж явна

Даамал: Одоогоор нууцласан нь хэн хэндээ аштай

Катрина: Би хөл хүнд болсоноо далдлах нь учир юунд вэ?

Даамал: Та хөл хүнд болсон нь баярт явдал ч бүгд эцэг нь хэн гэдгийг мэдэхийг хүсэхгүй гэж үү?

Катрина: Амаа хамхи!

Даамал: Энэ бүгдийг гүнж мэдээд хэрхэн хүлээн авах бол?

Катрина: Гүнж ойлгох болно

Даамал: Хамгаас итгэдэг нэгэн нь өөрийн суудлыг булаахаар ирэх үед мэдээж ойлгоноо хэмээн зэвүүн инээмсэглэл тодруулахад Катрина чанга дуугаар өрөөнөөс гарахыг тушаав

Даамал: Чи гүнж, хатан биш гэдгээ сана. Зүгээр л нэг дунд зэргийн явж буй түшмэлийн охин. Хөөрхийлөлтэй юм гээч

Катрина: Хэн ч биш нэгэн чинь чиний нүдэн дээр хатан болж үзүүлье гэчхээп түүнийг харуул дуудан гаргалаа

КАТРИНА POV

Энэ баярт мэдээг хамгийн түрүүнд найзууддаа дуулгахыг хүсэв ч дэндүү мунхаг үйлдэх болох юм. Ийм тул ханхүүд түрүүлж хэл хүргэх минь.

Ханхүү таны амгаланг ирье
Таны үнэнч албад болох Катрина Грэй миний бие танд энэхүү гайхалтай мэдээг дуулгаж байгаадаа туйлын их жаргалтай байна. Өөрийн биеэр очиж зүрхлээгүйг минь өршөө. Би хэвлийдээ хааны удмын нэгэн гишүүнийг тээж байна. Бидний хүүхэд, ханхүү

                                                                  Катрина Грэй

Би захиагаа хуйлан төмөр саванд хийн ордны зүг хүргүүлэв. Ханхүү энэ мэдээг сонсох үед ямар мэдрэмж авах бол? Эдгээрээс илүүтэйгээр Софиад хэрхэн тайлбарлах билээ. Энэ бүгд зүгээр л нэг шөнөөс улбаатай гэдгийг тэр ойлгох болов уу? эдгээр олон бодлууд толгойнд минь эргэлдсээр хэд хоноход ордонд минь ханхүү зочилов.

Түүнийг хүлээн авахдаа би туйлийн их баяртай байгаагаа мэдэрч байв. Хэдий би ичгүүргүй зүйл хийсэн ч би ч бас хүн тэр тусмаа эмэгтэй хүн. Хэн нэгнээр хайрлуулж, үргэлжийн мөнх аз жаргалтай биш юм гэхэд аз жаргал гэх үгийн утгийг ойлгочихоод энэ хорвоогоос халимаар байна..

====================================

Катрина: Эрхэм дээдэстэн гэж түүнд ёслоход Жэй түүнийг тоолгүй хурдхан ордонруу оров. Түүний хойноос ороход тэр өргөөнд байсан бүх хүмүүсийг гарахыг тушаав. Мэдээж Катринагаас бусдыг

ЯзгууртанWhere stories live. Discover now