XX

117 14 6
                                    

Катерина төрөхөөс 2 шөнийн өмнө:

Жэй: Лаури ямар хурдан том болж байна аа? Тийм ээ

Софиа үг дуугарахгүй ч түүнтэй санал нийлж байгаа бололтой инээмсэглэснээ санаа алдав. Жэй түүний мөрийг дэрлчихсэн хэвтэж байгаад босч түүнийг зүгээр болохыг асуухад тэр:

Би чамайг ганцхан бидний Лаурид анхаарал хандуулаасай гэж хүсэхгүй байна

Жэй: Хонгор минь гээд түүний гарыг атгав

Софиа: Чи надаас юм нууж чадахгүй ээ, Жэй. Дэлхийг захирдаг ч бай хамаагүй би чиний цор ганц эхнэр бас хайр чинь. Бидний дундах хайр биднийг юу ч биш зөвхөн хүчирхэг л болгох болно. Тиймээс би цаашид үнэнийг чиний өөрийн амнаас сонсож байхыг илүүд үзэж байна, Жэй гэв.

Жэй энэ бүх хугацаанд түүгд болон өөрсдийн харилцаанд санаа зовнин хэлэх гээд зориг дутмаг хэрэг болсон юм. Учир нь тэд урьд өмнөхөөсөө ч илүү сэрэмжтэй байх хэрэгтэй болсон тул тэр айж байсан юм. Ертөнцийг захирагч айсан юм.

Жэй: Намайг уучлаарай, хайрт минь. Чи л миний агаар, чамайг эзгүйд би амьдарч чадахгүй хүсэх ч үгүй байна. Гуйя, Соф. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй ч тэр явдал ахиж хэзээ ч тохиолдохгүй гэдгийг амлая

Софиа: Миний түрүүн дурдсанаар бид хүчирхэг байх хэрэгтэй. Түүний тулд бидний хайр итгэлцэл чухал ч, ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд бидний хүүхэд үлдэхээс гадна ард иргэд маань үлдэнэ тэдэнд хүчтэй удирдагч хэрэгтэй, энэ бол чиний үүрэг гэхэд Жэй ойлгосон бололтой чимээгүй болов

Софиа: Катерина удахгүй амаржина гэж оточ хэлсэн.

Жэй: Тийм ээ, сонссон

Софиа: Магадгүй, чи түүнийг амаржих хүртэл цуг байсан нь дээр байх

Жэй: Тэр алзахгүй ээ. Оточууд түүний дэргэд өдөрж-

Софиа: Жэй гэхэд тэр ойлгосон бололтой толгой дохин түүнийгээ дулаан тэврэлтээр бүчив.

===============================

Анхаар! Эзэнт хаан Жэй Кингсон морилж байна.

Катерин хаанд ёслох гээд босох гэж оролдоход хэвлийгээ ч даахгүй байх аж.

Жэй: Миний ханхүүг тайван амраа, битгий түүнийг ядраа Катерин гэж ширүүн хэлэв

Оточ: Ханхүү эрүүл чийрэг, ухаалаг нэгэн болно гэдэгт итгэлтэй байна хаантан минь. Бид өнөө маргаашгүй угсаа залгамжлагчтай болохыг дуулгахад таатай байна, эрхэм дээдэстээн.

ЯзгууртанWhere stories live. Discover now