XIV

148 20 1
                                    

Мэри: Чи хөл хүнд болоогүй гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу?

Софиа: Тийм ээ, итгэж байна

Мэри: Жэйд дуулгах хэрэгтэй

Софиа: Тэр сайнаар хүлээж авахгүй нь ойлгомжтой хатантаан

Мэри: Тэглээ гээд урвагчийг зүгээр өнгөрөөж болохгүй. Ингэхэд чамд сэжиглэмэн хүн байхгүй гэж үү? Энгийн иргэн яав ч угсаатнаар оролдохгүй арыг нь даах том хүн байна. Түшээд эсвэл хатад санаархсан байж мэдэх юм

Софиад таамагласан хүн байв ч Мэрид хэлэхгүйгээр шийдэв...

===================================

Софиа: Тэгэхээр хамт ирсэн байх нь ээ....

Катрина: Тийм ээ, гүнжтээн

Гүнж Жэй ханхүүг өөрийнх нь зүг ирэх болов уу? Гэж бодсон ч тэр түүнлүү хүйтэн харц шидлэхээс өөр зүйл хийлгүй одсонд Софиа хэмжээлшгүй их гомдчихов.

Тэр Жэйн өргөөлүү морилоход тэр юу ч дуугарсангүй.

Софиа: Сайн яваад ирсэн үү?

Жэй: Тийм ээ

Софиа: Намайг яажшуухан байсныг асуухгүй хэрэг үү?

Жэй: Үгүй ээ

Софиа: Учир юу билээ?

Жэй: Учир нь бидний өдрүүд нэг л хэвийн байдаг. Одоо болсон бол чи намайг ганцааранг минь үлдээ

Софиа: Чи зүгээр үү, Жэй? Чи их өөрч-

Жэй дуугаа өндөрсгөн "Би зүгээр л ядраад байна" гэхэд Софиа түүндээр очин нуруугаар нь тэвэрлээ

Софиа: Хэсэгхэн зуур гэж хэлэхэд Жэй хариу дугарч зүрхэлсэнгүй

Софиа хэсэг хугацааны дараа " Зорьсондоо хүрч чадсан уу?" Гэж аргадангуй асуувал ханхүү толгой дохих аж.

Софиа: Зорьсондоо хүрнэ гэдгийг чинь мэдэж байсан. Гэхдээ Катринатай хамт ирнэ гэж бодсонгүй шүү

Жэй хоолойгоо засан "Замд тааралдсан төдий л тэгээд л тэр"

Софиа: Тэр чамд таалагдсан бололтой

Жэй: Юу ярьж байгаагаа бодоорой, Софиа

Софиа: Жэй гээд цааш өөрт тохиолдсон явдлаа хэлэх гэж байтал тэр "Одоо хангалттай" гэсэн харц шидлэсэнд хэлэхгүй байхаар шийдэн өргөөг орхилоо.

==================================

Катрина: Тийм ээ, бид хамтдаа анд явж үнэхээр хөгжилтэй байсан бас- үгийг тасалдуулан Софиа орж ирэв.

ЯзгууртанWhere stories live. Discover now