XI

182 23 11
                                    

Тэд өдөр болгоныг алдалгүйгээр аз жаргалтай өнгөрүүлэсээр хэдийн нэг улирлыг ардаа үджээ.

9 сарын 18

Өнөөдөр тэдний нэг гэр бүл болж хоёр хаант гүрнээ энхийн болгосон өдөр. Энэхүү таван сар бусдад хэмжээлшгүй бага цага хугацаа мэт сонсогдож мэдэх ч тэдний хамтдаа бүтээлцсэн хэнээр ч орлууламгүй тэрхүү нандин дурсамжууд барагдашгүй их билээ.

====================================

Даамал: Ханхүү өргөөндөө байна гэж мэдэгдлээ

Софиа: Ойлголоо, миний бэлдүүлсэн зүйлийг авч ир

Даамал: Энд байна гүнжтээн хэмээн бусад ордны шивэгчдийг авчиран шүр, эрдэнэсээр бүрхэгдсэн хайрцгийг нээвэл түүн дотроос маргад эрдэнэ, бадмаараг, чароит, усан болор, сувд гялалзах аж.

====================================

Жэй: Ор

Софиа: Сайн уу? Хайрт минь

Жэй хийж байсан зүйлээ орхин хайртаа тэврэхээр түүний зүг очив.

Софиа: Юу хийж байсан юм? Гэж мөрөнд нь толгойгоо налуулангаа асуувал Жэй " Төлөвлөгөө гаргаж байсан юм" гэлээ. Тэр сонирхон чухам юуны төлөвлөгөө болохыг асуухад Жэй ийн хариулав:

Жэй: Тун удахгүй бид Шотландыг зорих болно. Тэдний тал нутгийг өөрсдийн болгох болно

Софиа: Тэгэхээр цус урсах нь ээ... санаа алдан хэлэхэд Жэй түүнийг өөрлүүгээ харуулан " Бид өөрсдийн ирээдүйн энх тайвны төлөө явж байгаа тул бүү санаа зов хатан минь" гэсээр хацрыг нь илэхэд Софиа толгой дохив.

Софиа: Яагаад энхийн гэрээ байгуулж болохгүй гэж?

Жэй: Одоогоос гурван жилийн өмнө хаан аав тэдэнлүү элч илгээн найрамдахыг хүссэн бол зуун зуун үзэсгэлэнтэй татвар эмсийг явуулахыг тушаал болгосон. Хэдийгээр аав дургүй байсан ч нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн үүднээс Шотландын зүг өөрсдийн ард иргэдийг явуулсан ч тэд бүгдийг олны нүдэнд шившэгтэйн аргагүй хөнөөсөн юм. Бид найрамдлыг хүссэн ч тэд цусыг хүссэн. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ.

Софиа: Зүгээр л чамд санаа зовж байна гэсээр тагтруу гарахад Жэй түүнийг хойноос нь даган хажууд нь очиж суугаад гарыг нь атгав

Жэй: Эрүүл энх буцаж ирэх тул чи минь биеэ тэнхрүүлээд сууж байх тун гэх үед Софиа гайхан "Гэхдээ миний бие эрүүл шүү дээ" гэхэд Жэй зэвүүн инээмсэглэл тодруулан " Би ч ирсэнийхээ дараа цангасан араатан мэт л байх болно"

ЯзгууртанWhere stories live. Discover now