XXII

80 14 2
                                    




Жэй, больцгооё. Энэ миний эхний удаагийх биш гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Чамд хэцүү санагдаагүй байж болох ч би хоёр удаа хүүхдээ алдчихлаа. Миний дотор хүүхдүүд маань яг л амьд байгаа юм шиг санагддаг, дэр маань хуурай хоносон шөнө үгүй, зүүдэнд маань цуг байдаг ч өглөө сэрэхэд хэн ч дэргэд минь байхгүй болохоор нүдээ нээмээргүй байна, би энэ өвдөлтийг дааж чадахгүй байна. Ахиж оролдох ч хүсэл үлдээгүй болохоор намайг ганцааранг минь орхи.....

Жэй доошоо харж зогсохоос өөр зүйл хийхгүй байсанд Софиа уурлана. Ямар нэгэн зүйл хэлээч гэв. Софиагийн мэдэх хайр татам харц биш уур хорсол тээсэн мөн нилээн хэдэн шөнө унтаагүй юм уу гэлтэй улаасан нүдээр түүнрүү эгц ширтэнэ " Чи ганцаараа алдсан нь юм шиг аашлахаа боль. Надад ч гэсэн хэцүү чи мэдэж байгаа гэсэн ч би чиний дэргэд байж байхыг л хүссэн. Чиний хүсдэг ганц зүйл чинь намайг өөрөөсөө түлхэх" гэж ширүүхэн хэлэхэд Софиа инээх аж.

" Тийм ээ, чамд ч хэцүү байгаа байх л даа. Гэвч чи энэ өрөөнөөс гараад өөрийн охин, татвар эмс, энэ их хөрөнгө баялгаа хараад төдийхөн хоромд мартана биз." гэхэд Жэй эцсийн хязгаартаа хүрсэн үү гэмээр харагдана "Чи юу ч мэдэхгүй"

Софиа: Тийм ээ, би энд бидний ирээдүйг бодон сууж байхад чи найзыг маань тэврээд хэвтэж байдгийг чинь мэдэхгүй, өөр татвар эмсэд бэлэг өгч орой болгон өргөөндөө дууддаг гэдгийг чинь, анд явахдаа дуртай бүсгүйгээ дагуулж явдагийг чинь, дүү Марк "Sunoo" д намайг өөрийг чинь хэзээ ч хаан болгох чадалгүй нэгэн гэж хэлснийг чинь ч мэдэхгүй юм байна. Магадгүй энэ бүх хугацаанд би мэдээгүй мэт жүжиглэж байсан аан эсвэл хайртай байсан болохоор ийм зүйл болоогүй гэж өөртөө ятгуулах гэж үзсэн байх...

Жэй: Хайртай байсан гэсэн үү?

Софиа: Энэ бүх зүйлийн дараа чи намайг өөрт чинь өдийг хүртэл хайртай гэж бодохгүй байгаа биз дээ?

Жэй: Хайр гэдэг бидэн шиг хүмүүст зориулагдаагүй гэж би хэлж байсан даа харин чи санал зөрж байсан  гэж хэлчхээд санаа алдав. Энэ их зүйлийг туулж байж л ойлгож байгаад чинь харамсаж байна гэж хэлээд өрөөг орхив

_________________________________________

Жэймс "Jungwon": Гэр бүлээрээ цуглараагүй харамгүй хугацаа өнгөрсөн байна шүү.

Жэйк: Хэзээ ч гэр бүлээрээ цуг ахиж хооллохгүй гэж бодсон шүү гэхэд бүгд гайхаж

Жэй: Юу гэсэн үг юм?

ЯзгууртанWhere stories live. Discover now