IX

226 23 3
                                    

Жэй хажуудаа нойрсож буй үзэсгэлэнт эмэгтэйг яагаад гомдоохоор зүйлс хийж үргэлж зовоодог юм бол гэж өөрийгөө зүхнэ. Түүнийг бодолд автаж байх зуур Софиа сэрсэн бололтой.

Жэй дулаахнаар инээмсэглэн Софиад сайхан амарсан уу? гэхэд тэр ч адид инээмсэглэн сайхан амарсан гэлээ. Энэ бүгд Жэй ханхүүгийн төсөөлсөнөөс огт өөр байлаа. Түүнийг сайхан амарсан уу гэж асуухад өөдөөс нь уурлаж туниж гомдох байх гэсэн бодолтой байсан ч инээсэнд нь алмайрав. Хэдий санаа нь амарсан ч уучлалт зүй ёсоор гуйх хэрэггүй гэдгийг мэдэвч түүний дотроос нэг зүйл зулгаагаад байсан тул өршөөл эрлээ.

Жэй: Софиа гэх үед тэр дуугай л ханхүүг ширтэн хэвтэв

Жэй: Өчигдрийн явлалд намайг уучлаарай. Чамайг шархлуулж өөр нэгэнтэй байж, гомдоох үгс амнаасаа унагах хэрэггүй байсан юм гэж гэмшсэнээ илэрхийлэхэд Софиа нүүрэндээ инээмсэглэл тодруулж "Зүгээр дээ. Юу хийж, хэнтэй хамт байх нь ханхүү таны л дур, тэглээ ч худал үгс байгаагүй" гэж хэлчхээд хувцсаа солихоор одлоо. Харин Жэй хойно нь яах ёстой байснаа бодон үсээ зулгаасаар үлдэв.

Софиаг өөрийгөө бэлдээд гарж ирэхэд Жэй ч мөн адил бэлэн болчихсон түүнийг хүлээж байсан бололтой цонх ширтэн зогсож байснаа хаалга хаагдахыг анзаарсан бололтой хойшоо харж түүнлүү инээлээ.

Жэй зөөлхнөөр "Явцгаах уу?" гэхэд гүнж толгой дохин хамтдаа зоогийн өргөөнд орж ирлээ.

Өнөөдөр бол чухал өдөр

Тэд хааны угсааныханд өөрсдийн хайр халамжийн бэлэгдэл болгож харуулах өдөр юм.

Жэй: Чи зүгээр үү? гэж хайрлангуй асууна

Софиа: Яагаад асууж байгаа юм?

Жэй: Юу, аан чи их тавгүй бас ядарчихсан харагдаад гэчхээд ар шилээ майжив

Софиа: Харин чи өөрөө зүгээр үү?

Жэй: Тийм ээ, би зүгээр

Софиа: Би болчихлоо, чи тайван хооллодоо гэчхээд яваад өглөө

Жэй түүнийг сонин аашилж байгааг харамсалтай нь анзаарсангүй

СОФИА POV

Өчигдөр Жэйг надад яагаад тэгэж хандсаныг бодоод бодоод ухаарахгүй юм. Мөн Элизабэтийн хэлсэн үгс намайг гүн цочролд оруулсан юм. Тиймээс би шөнөжин унталгүй хөрвөөж хоносонг маань Жэй анзаарсан бололтой байсан

,,Жэй өчигдрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байгааг нь царайнаас нь мэдэж байгаа ч цаашид бид ингээд яваад байж болохгүйг ч мэдэж байгаа билээ. Гэвч миний Жэйг гэх сэтгэлийн дөл аль хэдийн асчихсан ч түүнийх хэзээ ч байгаагүй мэт үнс болсон бололтой. Хэдий би ийм зүйл дээр шархалж сэтгэлээр унах эмэгтэй биш ч зүгээр л өчигдрийг түүнтэй хамт өнгөрүүлсэн дурсамжуудтай хамт таагүй өдрүүд гэж бодоцгооё"

ЯзгууртанWhere stories live. Discover now