IV

427 41 5
                                    

ЛУКАС POV

Ники дэмий зүйл ярьж асуудлыг хүндрүүлэх хэрэггүй. Битгий нэг зүйлийг давтаж хэлүүл

Ники: Би таныг болон эгчийг л гээд яриагаа дуусгаж чадсангүй

Жэйк: Ах аа, Би таныг ойлгож байнаа. Та хаантай ахин нэг ярилцаад үзэж болно штээ. Та хэзээ ч хаанд үгүй гэж хэлж үзээгүй. Та үүнийг хүртэх эрхтэй гэхэд Жэймс ирэн тэвэрнэ.

Залуус аа,
Та нар одоо жаахан хүүхдүүд байхаа больсон бидний хамгийн бага Ники хүртэл удахгүй насанд хүрлээ гэхэд Ники цээжээ томруулан ах нартаа онгироход ах нар нь инээлдэж байгааг тэрээр харан дүү нараа өрөвдөн сууна. Хэрвээ энэ миний л туулах ёстой зам юм бол туулаад л гарах ёстой шүү дээ.

Ники яриа таслан: Эва эгчид та юу гэж хэлсэн юм ах аа? Та хоёр арай салчхаагүй биз дээ хэмээн түгдрэн асуухад Жэйми хажуугаас нь мөрлөж байгаа харагдана.

Би өөрөө ч мэдэхгүй нь Эва захиаг минь аваад яасан бол их уйлсан болов уу? Намайг үзэн ядаж байгаа болов уу гээд л зөндөөг бодож байна. Түүнийхээ үнэрийг үнэрлэмээр байна хамт байгаа үедээ түүнийг холдуулах хэрэггүй байж.

Ники битгий уур хүргээд байгаарай. За одоо хичээлүүддээ сууцгаадаа гэж хэдэн хатуу үг хэлсний дараагаар би номын өргөө рүү орж үзэсгэлэнт Эвагийнхаа хөргийг зурна.

Үнсээд л баймаар энэ өхөөрдөм хамар. Өөрт нь дэндүү зохисон өндөр нарийн хамар. Хаанаас ч харсан ямар ч өө сэвгүй бурхны бүтээл Эванжолин.

Дахиад л эгчийг зурж байгаа юм уу? Гэх асуулт тавьсан хүнийг хоолойгоор нь л шууд танилаа.
Хичээлдээ суухгүй юу хийж байгаа юм гэж хүйтэн асуухад

Жэй: Ах аа та аз жаргалтай байна уу? гэхэд би царцаж орхив. Үгүй үгүй үгүй надад хэт баялаг байгаад хэр том цайз байгаад тэр минь л үгүй бол хариулт нь нэг л байх болно.

Жэй: Та хариултаа мэдэж байгаа шүү дээ. Би таныг цаашид ингэж амьдрахыг зөвшөөрөхгүй ээ. Та насаараа л биднийг хамгааллаа одоо хангалттай

Би: Насаараа хамгаалчихсан юм чинь үхэн үхтлээ тэсэхэд зүгээр дээ. Энэ бүх хариуцлагыг би өөрөө үүрье л гэж хүссэн хүн нь учраас гэхэд Жэй өөдөөс минь чангаар "Та үргэлж бусдыг боддог. Өөрийгөө тайтгаруулахын тулд бусдад сайн зүйл хийж явдаг гэхдээ тэр чинь бусдыг муу болгож харагдуулдаг гэдгийг та мэдэх үү? Ганц удаа ч болов хүчтэй царайлах гээд байлгүй бидэнд сул дорой байдлаа харуул ах аа. Дүү нар хэлэхгүй байгаа ч тэд таныг ингэхийг л хүснэ" гэх үед би Жэйг цохиж орхилоо.

ЯзгууртанWhere stories live. Discover now