"Гол дүрийг би сонгох болно" Жимин хурлын танхимд байрлах гол суудал дээр хөлөө ачсаар суухдаа зэвүүцэм хоолойгоор ингэж хэлэхэд балетын сангийн тэргүүлэгч гэх тавь орчим настай эрэгтэй зангиагаа суллан "Театрын дасгалжуулагч л гол дүрийг сонгох эрхтэй хөрөнгө оруулагч биш" хэмээн нэлээд захирангуй өнгө аясаар хэлсэнд нь Жимин хөнгөхөн инээд алдав.
Гэсэн ч удалгүй Жиминий инээмсэглэл арилахтай нь зэрэгцэн түүний үл ялиг зангирсан хөмсөг тэнийж тэрээр хойш сандлынхаа аравчийг налан суухдаа өмсөж байсан хүрмийнхээ товчийг суллаад өмнө нь хэд гурван бичиг цаасаа ахин дахин шалган суух хөрөнгө оруулагчид руу тохуутай гэгч нь нэг харчхаад буцан хөмсгөө зангидах мөчдөө өнөө эр лүү харцаа шилжүүлээд "Та эндүүрсэн бололтой, би танаас зөвшөөрөл авах гэж ирээгүй. Хүсвэл би энэ санг чинь өөрийнхөө урлангийн жижигхэн хэсэг болгож чадна" гэснээ уруулдаа тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодруулахтай нь зэрэгцэн хурлын танхимын төв хаалга онгойж хар хослол өмссөн арав гаруй залуус хар хүрэн өнгийн цүнх барьсаар орж ирэх ажээ.
Өнөө залуус гартаа барьсан цүнхээ ширээн дээр тавиад түгжээг нь тайлахад цүнхэнд ихэд нямбайлан давхарлаж тавьсан америк мөнгөн дэвсгэрт байх агаад Жимин урд нь хөмсөг зангидан сууж байсан хөрөнгө оруулагчид хэмээн нэрийдэх хүмүүсийн мөнгө хараад зангиагаа суллаж шүлсээ гүд хийтэл нь залгиж байхыг завжаа хэлээрээ түлхсээр харж суухдаа цүнхтэй мөнгөнөөс харцаа огт салгахгүй байх тэргүүлэгчид хандан хэлэв.
"Миний хунт нуурт гоо үзэсгэлэн хэрэгтэй. Түүний орлон тоглогч биш"
- : -
"Өвдөж байна уу?" Сувилагч бололтой эмчийн цагаан халааднаас арай өөр өнгийн богинохон халаад өмссөн харагдах бүсгүй Аннагийн зүүн хөлийн шагайнд зөөлхнөөр хүрэхүйд Анна ялимгүй инээмсэглээд "Болно доо, хааяа л өвддөг юм" гэхэд нь сувилагч "Балетаас холдох хэрэгтэй Анна" хэмээн үнэхээр санаа зовсон бололтой хэлснээ хүнд гэгч нь санаа алдах сонсогдов.
Таван настайгаасаа хойш өдөр хоног алгасалгүй амьдралынхаа арван хоёр жилийг балет гээч зүйлд зориулж хөлийнхөө хумсыг шигдэж хөхөртөл нь бүжиглэсэн байхад ганцхан жилийн дотор энэ бүхнээсээ холдсон Анна жижигхэн хоёр хөл рүүгээ гунигтайхан ширтсээр амандаа шивнэх аядан хэлсэн юм. "Сүнсээ худалдах хэмжээний балетад тийм их хайртай байхад, энэ зүйлгүйгээр амьсгал минь тасарч хоолойг минь багалзуурдах шиг мэдрэгддэг байхад яаж ийм амархан орхиж чадах юм?"
YOU ARE READING
Le Smeraldo
Lãng mạnХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.