2019 он одоогоос 2 жилийн өмнө
"Анна би чамд үнэхээр сайн бололтой"
"Тийм болохоор миний найз охин болох уу?" Час улаан чихээ хоёр гараараа ээлжлэн үрэх Жонгүг хөмсгөө ялимгүй өргөн зогсох Аннагийн нүд рүү айдас дүүрэн харцаар ширтэхэд Анна хариу хэлэхээр ам нээсэн ч Жонгүг түүний хацар дээр үнссэнээр яриаг нь тасалж орхив.
Анна хэсэг Жонгүг руу гайхсаар ширтэж байгаад эцэст нь түүнд хариуг нь хэлэхээр шийдсэн бололтой "Жонгүг би..." гэхэд Жонгүг нэг гараараа түүний амыг таглаад "Хүлээ!" гэж сандарсан бололтой нүдээ байдгаас нь хоёр дахин томруулсаар хэлснээ хөмсгөө байдгаар нь зангидаж "Чи надад сайн биш бол яах болж байна? Яаж ингэж хурдан хариу хэлж болох юм? Ядаж бодох хэрэгтэй шүү дээ" хэмээн хэлэхдээ үнэхээр нухацтай царай гаргасан байгаа нь Аннаг инээмсэглэхэд хүргэх аж.
"Чи хэдэн настай юм?" Анна амыг нь таглах Жонгүгийн гарыг доош буулгаад ингэж асуухад Жонгүг шилэн хүзүүгээ маажсаар "Арван долоо" гэсэнд Анна хацрын хонхорхойгоо гартал инээмсэглээд "Би чамайг арван настай л гэж бодлоо" гэхэд Жонгүг зүрхэн тус газраа хоёр гараараа дарахдаа "Чи инээхгүй байж болох уу? Зүрх маань чиний хацрын хонхорхойгоос харшилтай бололтой" гэж анх удаа догдлол гэгчийг мэдэрч байгаа зүрхээ зэмлэсээр хэлэхэд нь Анна аанай л инээмсэглэсэн хэвээр "Чи надад таалагддаг" гэх нь тэр.
Балетаас өөр зүйлийг хайрлаж үзээгүй Аннагийн зүрх нэг л өдөр Жон Жонгүг гэх ичимхий гэхэд дэндүү ичимхий хөвгүүнийг зогсолтгүй бас хяналтгүйгээр хайрлаж эхэлсэн юм. Хэзээнээс Жонгүг гэх хүний өгдөг өвдөлтийг нь хүртэл хайрладаг болсноо мэдэхгүй ч өөрийнхөө нэрээс илүүтэй Жон Жонгүгийн охин гэж нэрлэгддэг болсон тэр үнэхээр л Жон Жонгүг гэх хүнд хамааралтай нэгэн байгаадаа түүний охин хэмээн нэрлэгдэж байгаадаа жаргалтай байсан юм. Жон Жонгүгийн охин...
- : -
"Би бэлтгэлээ тараад шууд очих болохоор ганцаараа харьж болохгүй шүү" Жонгүг Аннагийн гарыг даарчих вий хэмээн бараг л хоёр дахин том гараараа түүний гарыг атгаад халаасандаа хамтад нь хийх зуураа ингэж хэлэхэд Анна дуулгавартай гэгч нь толгойгоо дохин хариулсанд Жонгүг урт гэгч нь санаа алдалтын хойноос яриагаа үргэлжлүүлж "Би чам шиг балет бүжиглэдэг байсан ч болоосой" гэхэд нь Анна инээд алдан Жонгүгийн зүг ширтээд "Чөлөөт бүжигчин яаж балет бүжиглэж чадах юм?"
YOU ARE READING
Le Smeraldo
RomanceХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.