"Тэр их өөр"
"Юу нь өөр гэж? Байдаг л охин шүү дээ. Балетаас өөр онц зүйлгүй"
"Харин л дээ. Магадгүй түүний дотор би ямар нэг зүйлээ гарцаагүй гээчихсэн байх. Магадгүй үүнийгээ" Жонгүг алхаагаа удаашруулан зүрхэн тушаа газраа баруун гараараа дарахад түүний хажууд хэмнэлд нь тааруулан алхалж явсан Хусог толгойгоо сэгсрэн инээд алдахдаа "Чи ч галзууртлаа дурлачихжээ. Үнэхээр галзуурчхаж" гэхэд Жонгүг мөрөө хавчин инээмсэглээд "Үгүй ээ бүр донтчихоод байна" гэх нь тэр.
Жонгүг Хусогтой уулзсан цагаасаа хойш тасралтгүй Аннагийн талаар ярьж үе үе түүнийгээ даган инээмсэглэж байсан ч гэнэт хөмсгөө зангидан царайгаа нухацтай болгохдоо "Гэхдээ надад түүнийг хүртэх эрх байхгүй" гэснээ хүндээр санаа алдаж Хусог руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэхүйдээ хачин их гуниг нүдэндээ хадаж "Би түүнээс мөрөөдлийг нь булаасан. Бүр үгүй хийчихсэн гэдгийг чи мэднэ дээ?" гэсэнд Хусог түүний мөрөн дээр гараа тавьж хэсэг бодлогошрон зогссоноо "Гэсэн ч тэр чамд хайртай" хэмээн уртхан санаа алдалтын хамтаар хэллээ.
"Энэ л асуудал болоод байгаа юм" Жонгүгийн нухацтайгаар хэлсэн сүүлчийн өгүүлбэрт нь Хусог гайхсаар түүн рүү харж хоолойгоо хэвийн үеийнхээсээ өндөрсгөн "Асуудал?" гэж лавлан асуухад Жонгүг газар ширтэх зуураа "Тийм ээ, асуудал..." хэмээн амандаа аяархан шивнэх сонстов.
- : -
Гучин зургаан давхар өндөр шилэн барилгын хамгийн дээд давхарт арга хэмжээ болж байгаа бололтой хөл хөдөлгөөнд дарагдсан байх агаад түүний дунд Жимин энэ үдэшлэгийн гол эзэн бололтой "Солонгос балетын сангийн тэргүүлэгч, урлаг судлаач James Park" гэх хэвлэмэл бичгийн дор зогсож үүдэнд орж ирсэн хүн бүртэй инээмсэглэн гар барьж байх үзэгдэнэ.
Тэр улаан хүрэн өнгийн хүрэм өмсөж түүнтэйгээ хослуулан хар өнгийн зангиа зүүж бор шаргал үсээ духаа гарган хойш янзалсан байх нь түүнийг загвар өмсөгч гэлтэй харагдуулж байв.
"Бурхан минь Жимин чи үнэхээр амжилтад хүрч байна" Жиминийг хэн нэгэнтэй яриа өрнүүлэн зогсож байхад түүний хажууханд танил хоолой дуулдаж Жимин өнөө залуугийн зүг эргэн харахдаа "Чиний урласан хувцастай амжилтад хүрэх нэр төрийн хэрэг Тэхён" гэж инээмсэглэн хэлэхдээ гараа түүн рүү сунгахад Тэхён түүний гараас атган авч "Солонгост ирчихсэн хэр нь надтай уулзаагүйд чинь итгэхгүй нь" гэхэд Жимин гараа өмднийхөө халаасанд хийн мөрөө хавчихдаа "Чамтай уулзах бодол ч орж ирсэнгүй. Үнэхээр завгүй байлаа"
YOU ARE READING
Le Smeraldo
RomanceХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.