𝟏𝟔 | 𝐋𝐨𝐯𝐞 𝐦𝐞 𝐚𝐠𝐚𝐢𝐧

318 36 20
                                    

"Намайг уучлаарай. Гэхдээ намайг өөртөө дурлуулж өгөөч"

Аннагийн хийсэн үйлдэл болоод хэлсэн үгэнд нь итгэж ядан байсан Жимин сая л ухаан оров бололтой "Дараа нь харамсах зүйл битгий хий" гэж гүнзгий амьсгал авч гаргасаар хэлэхэд нь Анна баруун гараараа түүний хацрыг илж сонголтоо зөвтгөх шиг нүд рүү нь нулимстай нүдээрээ ширтсэнд Жимин хацар дээр нь байрлах Аннагийн гараас зөөлхнөөр атган доош буулгаад "Би энэнээс цаашаа тэвчиж чадахгүй Анна. Одоо л зогсохгүй бол би өөрийгөө зогсоож чадахгүй" хэмээн завжаа хэлээрээ түлхсээр хэлэх нь тэр.

Хэдэн мянган бодол хэдэн мянган мэдрэмжээ хойш тавин өөрийгөө барихыг тэгтлээ их хичээх Жиминий харц руу Анна удтал ширтсэнийхээ эцэст ахин нэг удаа түүний уруулыг өөрийнхтэйгөө нийлүүлэхэд Жимин энэ удаа нэг гараараа түүний бэлхүүсээр тэврэн өөртөө нааж харин нөгөө гараа түүний хүзүүн дээр байрлуулж үзэгдэнэ.

"Жонгүг?" Минут хиртээ хөмсгөө байдгаар нь зангидаж Анна болон Жиминий зүг ширтсээр зогсож байсан Жонгүгийн нэрийг Жиа дуудсанаар тэр сая л ухаан орсон бололтой хамаг хурдаараа тэдний зүг алхсаар очоод Аннагийн бэлхүүс дээр байрлах Жиминий гараас чанга гэгч нь атгаж Аннагийн мөрөөр тэврэн өөр лүүгээ татахдаа "Уучлаарай, миний охинд хүрэх эрх чамд хэн өгсөн юм?" хэмээн янгинатал зуусан шүдээ хавируулсаар хэлсэнд Жимин доод уруулаа эрхий хуруугаараа арчин инээмсэглээд "Харин чамайг түүнд хүрэх эрх хэн өгсөн юм жаал минь?" гэж нэг хөмсгөө өргөн хэлээд Аннагийн мөрөөс атгах Жонгүгийн гар дээр харцаа тогтоов.

Анна Жиминий хэрхэн тэдэн рүү ширтэж байгааг анзаарах мөчдөө Жонгүгийг өөрөөсөө түлхэн холдуулаад "Чамд надад хүрэх эрх байгаа гэж бодохгүй байна Жонгүг" гэж хөмсгөө ялимгүй зангидан хэлэхэд Жонгүг сонссон үгэндээ итгэж ядан байхдаа Жиминий гараас хөтлөхөөр сунгах Аннагийн гарыг Жиминээс урьтан атгаж аваад "Анна?" хэмээн нэрийг нь аргадсаар дуудах бол харин Жимин хараад зогссонгүй Жонгүгийн мөрийг хойш хүчтэй түлхэн Аннагаас холдуулснаа тэдний хойно тэднийг ажигласаар зогсох Жиа руу нэг харчхаад буцан Жонгүг руу ширүүнээр харах мөчдөө "Сонссонгүй юу? Миний охин чамайг явж байсан замаараа яв гэж байна жаалаа" гэж хэлчхээд Аннагийн гараас хөтлөсөөр тэндээс холдохыг Жонгүг харсаар хоцрох аж.

"Жонгүг?"

"Чи намайг сонсож байна уу Жонгүг?" Жиа тэднийг явснаас хойш минут хиртээ Жонгүгийн нэрийг дуудсан ч Жонгүг хөмсгөө зангидсан чигтээ Аннаг хөтлөөд явах Жиминий дүр зургийг нүдэнд нь үзэгдэхгүй болтол ширтсэнийхээ дараа "Хараал идсэн гарыг минь тавьчихгүй юу?" хэмээн гараас нь доош зуурах Жиагийн гарыг шидэх шахам холдуулснаа "Намайг битгий дагаарай" хэмээн шүдээ янгинатал зуусан чигтээ хэлчхээд Жиаг орхиод хаа нэг тийшээ явчих нь тэр.

Le SmeraldoWhere stories live. Discover now