Жаргаж буй нарны зурвасхан туяа цонхоор арай ядан гялбаж үзэгдэхтэй зэрэгцэн баргил хоолойтой дөч гарч яваа болов уу гэлтэй бадируун биетэй эр "Бид яаралтай тоглолтын бэлтгэл ажилд орох ёстой. Та их л тайван харагдах юм?" гэхэд хөлөө ачин ихэд тайван суух Жимин "Миний хун, миний хунт нуурт та харин их л санаа зовох юм!" гэж дуугаа өндөрсгөн хэлээд суудлаасаа босон цонх ширтэн зогслоо.
Жиминий чимээ аниргүй байдал өнөөх бадируун биетэй эрийг айдаст автуулах шиг болон залуу ахиж нэг ч үг дуугаралгүй өрөөг орхин гарахад Жимин арав гаруй минутын дараа "Аннаг яаралтай дууд Ким дарга аа!" гэсэнд яг л түүнийг хүлээж байсан мэт Ким дарга хэдийнээ орж ирэн зогссон байх нь тэр.
- : -
"Анна сонсооч" Жонгүг хэд хоног ихэд түгшсэн аятай Аннатай бараг л юу ч ярихгүй хөмсгөө байдгаар нь зангидчихсан байснаа сая л нэг ам нээсэнд Анна зочин түүн рүү харахад Жонгүг урт гэгч нь санаа алдалтын хойноос "Надад Пак захирал таалагдахгүй байна" гэсэнд Анна үл ялиг гайхширах аж.
Анна түүний хэлсэн үгсийн хариуд хэсэг чимээгүй зогслоо. Хэчнээн ихээр бодсон ч хэдэн өдөр Аннатай үг дуугараагүй шалтгаан нь ердөө Пак захирал гэж бодох төдийд л Аннагийн нүдийг хачин их гомдол бүрхэн авч амьсгал нь хэзээ мөдгүй уйлах гэж байгаа мэт давхцаад ирэх нь тэр.
"Ердөө л..." Аннагийн амьсгал давхцаж тэр Жонгүгаас харцаа буруулан шал ширтээд уруулаа чичгэнүүлэн байж "Үнэхээр ердөө л тэр хүнээс болж..." хэмээн арай ядан хэлээд нүүрээ даран зогсов.
"Анна сонсооч" арав гаруй минут нүүрээ дарж зогссон Аннаг тайвшруулах гэсэн шиг Жонгүг аяархан түүнийг дуудвал Анна нулимстай нүдээр түүн рүү эгцлэн харахуйд Жонгүг "Би чамайг зөвхөн миний дэргэд гэрэлтээсэй гэж хүсдэг" гэсэнд Анна хөмсгөө ялимгүй зангидаж "Аль хэдийн намайг гэрэлтэхээ больсныг чи мэдэж байгаа Жонгүг" хэмээн дуугаа өндөрсгөсөөр хэлэхэд Жонгүг анх удаа Аннаг ингэтлээ бухимдаж байхыг харсан юм.
Мөрөөдлийг нь юу ч үгүй болтол булаахад хүртэл ингэж уурлаагүй шүү дээ.
Жонгүг Аннагийн цөхрөлөөр дүүрсэн харц руу удтал ширтсээр "Анна?" хэмээн түүний нэрийг аяархан дуудахад Аннагийн нулимс энэ удаад урсаж эхлэв.
Хэдэн минутын турш зогсолтгүй уйлж байсан Анна сая л нэг амьсгал авахдаа үнэхээр түүний цөхрөл эцэстээ тулсан бололтой Жонгүгийг өөрөөсөө түлхэн холдуулахдаа "Яагаад надад ингэж ханддаг юм Жонгүг?" гэхэд Жонгүгт түүний нэрийг дуудахаас өөр хэлэх үг байсангүй.
YOU ARE READING
Le Smeraldo
RomanceХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.