"Жонгүг гэсэн байх аа?"
"Тэр залуу..."
"Таалагдахгүй байна" Нарны хурц туяа Жиминий ажлын өрөөний баруун талын хананд байрлах хөрөг зураг дээр тусахуйд энэхүү зургийн эгц өөдөөс харсан буйдан дээр Жимин хөмсгөө зангидаж хөлөө ачсаар сууж үзэгдэнэ.
- : -
"Түүнээс хол бай Анна. Энэ гуйлт биш шүү" Жимин гартаа тавагтай хоол барьсаар үнэхээр л өлссөн бололтой хоолны ширээний ард сэрээгээ гартаа тас атган сууж үзэгдэх Аннагийн өмнө тавагтай хоолоо тавихад Анна атгаж байсан сэрээгээ тавагтай хоолонд хүргэлгүй доош буулгаад Жиминий ярьсныг ойлгох гэж хичээхдээ Жиминий зүг харлаа.
"Ойлгохгүй байгаа бол ойлгомжтойгоор хэлээд өгье. Чиний хоёр жилийн турш үерхсэн Жон Жонгүг гэх хөвгүүн" Жимин Аннагийн асуулт эрсэн харцанд хүйтнээр хариулчхаад ширээн дээр тавиад удаагүй байсан сэрээг нь угаалтуурт хийж орхиод ахин шинэ сэрээ авчран Аннагийн гарт атгуулав.
Анна Жиминий хэлсэн үгсийн хариуд Жимин рүү тийм гэхийн аргагүй харцаар ширтэж байгаад сая л ухаан орсон бололтой сул атгасан сэрээгээ энэ удаад чангаар атган тавагтай хоол руу харах ажээ.
"Амттай байна"
Жимин өглөө Аннагийн бэлтгэлийг эхлэхээс өмнө түүнд хоол хийж өгч Аннаг өөрийнх нь хийсэн хоолыг хэрхэн амтархан идэж байгааг инээмсэглэн харсаар хэдийн арав хоногийг ардаа үдсэн нь энэ.
"Уучлаарай, би цэвэрхэн идэж сурах болно" Жимин Аннаг хооллож дуусахад яг л энэ мөчийг хүлээж байсан гэлтэй түүнийг идэж дуусах хүртэл атгаж байсан цагаан даавуугаараа үргэлж хийдэг шигээ уруулынх нь эргэн тойронд наалдсан соусыг арчихдаа "Болохгүй юм сан. Тэгвэл би ажилгүй болчихно шүү дээ" гэж инээмсэглэсээр хэлж үзэгдэнэ.
"Уучлаарай, өнөөдөр хүргэж өгч чадахгүй нь бололтой" үдээс хойш эхлэх бэлтгэлдээ явахаар усан цэнхэр өнгийн даашинз өмсөж үсээ дээш нь хичээнгүйлэн шууж боосон Аннаг Жимин удтал ширтсэнээ ингэж хэлэхэд Анна хариуд нь толгойгоо сэгсрээд "Жонгүгтай явчихна" гэх нь тэр.
Жимин сонссон зүйлдээ итгэж ядан ердөө гуч хүрэхгүй минутын өмнө Аннаг Жонгүгаас хол байх талаар сануулж хэлсэн тухайгаа бодох төдийд Жиминий харц улам ширүүсэж энэ удаад тэр Аннагийн бугуйнаас чанга гэгч нь зуураад авсанд Анна одоо ч Жонгүгаас яагаад хол байх ёстойгоо ойлгохгүй байгаа бололтой Жиминий асуулт эрсэн ширүүн харцнаас зугтан шал ширтэх аж.
YOU ARE READING
Le Smeraldo
RomanceХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.