𝟏𝟓 | 𝐓𝐫𝐮𝐞

394 32 7
                                    

Энэ мэдрэмжийг мэдэх үү? Өөрөөсөө илүү хайрласан нэгнийхээ хайртай хүн нь байхаа болих мэдрэмжийг...

- : -

Нар тэнгэрээс хэдийн элчээ аван бууж сар оддоо дагуулан тэнгэрт айлчлан иржээ. Өвлийн эхэн сар ч өвлийн дунд үе гэлтэй гадаах орчин тэр чигтээ цагаан өнгөөр хучигдсан байх бөгөөд гудамжинд тийм ч их хүн үзэгдэхгүй байгаа нь цас хэт их орсноос болсон гэлтэй. Намрын жиндүүхэн өдрүүд ард хоцорч өвөл эхэлсэн байгаа нь цаанаа л хөнгөн гуниг төрүүлнэ. Гоо үзэсгэлэнг нь бишрэн шагшихыг хүсэх ч хэтэрхий хүйтэн учир гарч зүрхлэхгүй. Хүйтэн хэр нь үзэсгэлэнтэй. Хамт байхыг хүсэх ч цонхоор ширтэхээс өөр зүйл хийж чадахгүй байна гэдэг юутай гунигтай.

Улаан хамбан торгомсог материалтай хөшиг онгорхой цонхны завсраар сийгүүлэн орж ирэх салхинд намилзаж үзэгдэх бөгөөд өрөө хэдэн цаг онгорхой байсан цонхноос үүдэж бүхэлдээ өвлийн жиндүүн салхинд автсан байхад буйдан дээр цээж нүцгэн суух Жонгүг "Залхахгүй байна уу?" гэж үнэхээр л ямар нэг зүйлээс залхсан гэлтэй хэлээд нүцгэн биеэ хөнжлөөр хучин зогсох охин руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэж үзэгдэнэ.

"Аннаг ахиж битгий оролд Жиа. Тэгээд надаас хүссэнээ ав" Жонгүгийн хоолой энэ удаад үнэхээр туйлдсан мэт сонсогдоход Жиа түүнээс харцаа салган шал ширтэхдээ "Намайг чадахгүйг чи мэднэ Жонгүг" гэж уртаар санаа алдсаар хэлсэнд тэр буйдангийнхаа аравчийг хамаг хүчээрээ цохин босож ирснээ Жиагийн нүүрэнд тулан зогсоод эрүүнээс нь чанга гэгч нь зууран өөр лүүгээ харуулж "Ингэлээ гээд чи гол дүр болохгүй Жиа. Чи үргэлж түүний сүүдэр байх болно. Түүнийг гэмтээх юм бол би ахиж тэвчиж чадахгүй" хэмээн янгинатал зуусан шүднийхээ завсраар сийгүүлсээр хэлэв.

Жиа түүний хэлсэн бүхнийг чимээгүйхэн согссоныхоо дараа уруулдаа тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодруулан "Сонсооч Жонгүг. Юу Аннаг өвтгөхийг чи мэдэх үү?" гэж тийм гэхийн аргагүй харцаар Жонгүг рүү ширтсээр асууснаа Жонгүгийг ам нээхээс урьтаж "Намайг түүний мөрөөдлийг булаасан гэдэг үнэнээс илүү чиний тухай бүхэн Аннаг өвтгөх болно" гэснээ түр зогсолт хийн үнэхээр л өөрийг нь алахаас ч буцахгүй харагдах Жонгүгийн хүзүүгээр тэврээд "Хар тамхичин гэдгээс чинь эхлэх үү? Би түүнийг осолд оруулж харин аав чинь тэр ослыг дарагдуулснаас эхлэх үү? Чамайг надтай унтахын тулд ааваас минь хар тамхи авахын тулд надтай танилцсан гэдгээс..." хэмээн чихэнд нь халуун амьсгалаа төөнүүлсээр хэлж байхад Жонгүг түүнийг яриагаа дуусгахаас өмнө өөрөөсөө түлхэн холдуулаад газарт унатал нь алгадаж орхих нь тэр.

Le SmeraldoWhere stories live. Discover now