𝟏𝟒 | 𝐀𝐜𝐜𝐢𝐝𝐞𝐧𝐭

465 40 7
                                    

Нар тэнгэрт сая л айлчлан ирж байгаа бололтой тэнгэрийн хаяа дөнгөн данган цэнхэртэж үзэгдэхтэй зэрэгцэн Жимин амандаа хараал урсгасаар өрөөнөөсөө гарч ирж үзэгдэв. Өчигдөр уусан архи нь одоо ч аманд нь амтагдаж амьсгалах бүрд нь хэр их уусныг нь илтгэх шиг архины эхүүн үнэр хамар цоргитол үнэртэж байсанд тэрээр үл ялиг ярвайн өчигдөр шөнийн үйл явдлыг санахыг хичээх ажээ.

"Гэхдээ яагаад таны хэлсэн болгоныг би хийх ёстойг надад хэлээд өгөөч?"

"Өөрийнхөө төлөө. Хэрвээ үгүй гэвэл би чамайг өвтгөхгүй ч тэр жаалыг өвтгөж чадна. Надаар түүнийг өвтгөх зүйл битгий хийлгээрэй Анна..."

"...Хэрэв ахиж түүнтэй уулзвал тэр жаал чиний шийтгэл байх болно шүү"

Жиминий толгойд Анна нулимстай нүдээр түүн рүү ширтэхүйдээ хэлсэн үгс зурвасхан орж ирэхэд Жимин урт гэгч нь санаа алдсанаа "Гэмтээх шахаж" хэмээн өөртөө сонсогдохуйц шивнэн хэлээд хөргөгчөөсөө хүйтэн ус гаргаж ирэн задаллаа.

"Тэгэхээр та зүгээр үү?" Жиминийг ширээ тулан шал ширтсээр зогсож байхад түүний ардхан талд Аннагийн хоолой дуулдсанд Жимин түүний хоолой гарсан зүгт биеэ эргүүлэн хараад "Эрт сэржээ?" хэмээн асуултыг нь асуултаар хариулав.

Анна хэсэг Жиминий омголтож хатсан уруул болоод хөх туяа татсан нүд рүү нь ширтэж байгаад асуултад нь толгойгоо дохин хариулахад Жимин сая л Аннагийн гарыг цус шүүртэл нь атгаснаа санаж түүний гар луу харцаа шилжүүлэхдээ "Уучлаарай өвтгөе гэж бодоогүй юм шүү" гэж санаа алдсаар хэлээд бугуйнаас нь зөөлхөн атгах нь тэр.

"Өвдөж байна уу?" Өчигдөр Аннаг үхтэл нь айлгаж байсан Жимин өнөөдөр хаашаа ч юм яваад өгсөн гэлтэй Жиминий хоолой намуухан хийгээд итгэж болохуйц зөөлөн сонсогдсонд Анна сая л тайвширч "Би их хүчтэйг та мэддэггүй байх нь" гэж инээмсэглэсээр хэлэхэд Жимин "Хүчтэй байх хэрэггүй. Хүчтэй болтол чинь би чамайг өвтгөхгүй болохоор хүчтэй байх хэрэггүй. Ахиж гэмтээхгүй" гэж түүний бугуйг атгасан чигтээ эрхий хуруугаараа зөөлхнөөр илсээр хэлэв.

"Одоо ч тэр жаалыг хайрладаг хэрэг үү?" Жимин өглөөний цай бэлдэж зогсох зуураа өөрийнх нь үйлдэл бүрийг ажиглан суух Аннагаас ингэж асуухад Аннагийн нүүрэнд тодорч байсан инээмсэглэл хормын дотор сарниад алга болчих нь тэр.

Le SmeraldoWhere stories live. Discover now