𝟏𝟕 | 𝐂𝐥𝐨𝐬𝐞𝐫 𝐭𝐨 𝐲𝐨𝐮

310 26 10
                                    

"Жонгүг намайг уучлаарай"

"Анна?"

"Анна бурхан минь би үнэхээр..."

"Анна..."

Шөнийн арван нэгэн цаг болохтой зэрэгцэн Анна Жонгүгийг сөхөрч суусан хэвээр нь үлдээн дотогш орж ирээд Жонгүгт үзүүлэхгүй гэж тэгтлээ их тэвчсэн нулимсаа сая л нэг урсгахдаа нүүрээ даран газар суулаа.

Од харвах бүрд "Ирээдүйд минь тэр л байгаасай" гэж шивнэтлээ түүнийг хайрлаж байсан атал хэзээ ч төгсгөл ирнэ гэж бодоогүй тэдний хайр харуусал дагуулан төгссөн гэдгийг Анна хүлээн зөвшөөрөх мөчдөө толгойгоо хэдэнтээ сэгсэрч зүрхэн тушаа газраа хэдэнтээ хүчтэй цохив.

Хэдэн минутын турш нэг ч үг хэлэлгүй уйлах Аннаг Жимин энгэртээ наан тэвэрч "Уйлуулж байгаад уучлаарай. Надаас болоод л ийм байдалд хүрчихлээ" гэж амандаа хэдэн арван удаа давтан хэлээд тайвшруулах гэсэн шиг толгойг нь зөөлхнөөр илэхэд Анна Жиминий цээжинд улам шигдэж "Чадахгүй нь бололтой. Амьдарч чадахгүй юм шиг байна" хэмээн уйлснаас нь болоод давхцах амьсгалаа хянахыг хичээсээр хэллээ.

Түүнгүйгээр амьдарч чадахгүй болтлоо хүнийг хайрлаж хайрлуулна гэдэг магад энэ хорвоо ертөнцөөс мэдэрч болох хамгийн гайхалтай мэдрэмж байх. Харин амьсгалж буй хором мөч бүхнээрээ хайрлаж байгаа нэгэн нь өөр нэгнийг өөрөөсөө илүү хайрлан шаналж байхыг харах энэ хорвоо ертөнцийн хамгийн аймшигтай мэдрэмж байх.

Нүднээс нь нулимс унагах байтугай нүдэнд нь гунигийн сүүдэр ч тусгахыг хүсдэггүй тэгтлээ ихээр нандигнан хайрладаг нэгэн нь өөрийнх нь тэвэрт өөр нэгний төлөө уйлахыг хөмсгөө зангидаад харахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа Жиминд зүрхийг нь хэдэн хэсэг тастаад хаях шиг санагдсан ч тэр одоо ч Аннаг чанга гэгч нь тэвэрсэн хэвээр "Хүсвэл одоо ч Жонгүг руу буцаад очиж болно" хэмээн толгойг нь илсэн чигтээ хэлэхэд Анна "Магадгүй энэ хамгийн зөв шийдвэр байх" гэж толгойгоо сэгсрэн түүнд хариулав.

Жимин хэдэн минутын турш чимээгүй зогссоны эцэст "Намайг хайрлах гэж хичээх хэрэггүй. Жонгүгийг үхэн үхтлээ хайрласан ч болно. Гэхдээ..." гэснээ үгээ гүйцээлгүй зогсолт хийн нүд нь ялимгүй хавдаж улайсан харагдах Аннагийн нүд рүү инээмсэглэн ширтэхдээ "Жаргалтай байж өгөөрэй" гэж хэлээд Аннагийн нүдэн дээр зөөлхнөөр үнсэх нь тэр.

Le SmeraldoWhere stories live. Discover now