𝟏𝟎 | 𝐓𝐡𝐢𝐬 𝐟𝐞𝐞𝐥𝐢𝐧𝐠

413 39 9
                                    

"Жонгүг?" Өглөөний хурц нар Жонгүгийн нүдэн дээр өршөөлгүйгээр тусахтай зэрэгцэн түүний нэрийг эмэгтэй хүний хоолой аяархан дуудсанд Жонгүг хөмсгөө ялимгүй зангидахдаа гараараа нүдээ дарсаар нойрноосоо сэрэв. Жонгүг биеэ дааж ядан орноосоо босож нүцгэн биен дээгүүрээ халаад өмссөөр өнөө охины зүг харвал Жонгүгаас хэдхэн минутын өмнө боссон бололтой охин хувцсаа өмсөн сууж харагдана.

Өчигдөр уусан архи нь одоо ч гараагүй байгаа бололтой Жонгүг хөмсгөө зангидаж өрөөний буланд байрлах арьсан буйдан дээрээ толгойгоо барьсаар суухад охин түүний хажууд ирэн зогссонд Жонгүг түүнийг өөр лүүгээ татсаар өвөр дээрээ суулгаад хүзүүн дээр нь үнсэхэд охин түүнийг өөрөөсөө түлхэн "Чамаас архи үнэртэж байна" гэхэд Жонгүг үл ялиг инээмсэглэхдээ түүний хүзүүнээс барин уруул дээр нь үнсэж эхлэв.

"Жонгүг боль!" Охин амьсгалж чадахаа болин энэ удаад хөмсгөө байдгаар нь зангидаж хамаг хүчээрээ Жонгүгийг өөрөөсөө түлхэхэд Жонгүг сая л ухаан орж түүнийг өөрөөсөө холдуулах аж. Жонгүг өөрийнх нь нэрийг дуудаж сэрээсэн хүнийг Анна байгаасай гэж хүссэн ч Анна түүнийх байхаа нэгэнт больсон гэдэг үнэн түүнийг алгадаад авах шиг болоход Жонгүг өөрийнх нь хүсээгүй хүн түүний дэргэд байгаад галзуурах шахахдаа тэр шүдээ янгинатал зууж харагдана.

Анна Жон Жонгүгийн охин гэх тодотголтой байхаа болиод хэдийн долоо хоногийг ардаа үдсэн нь энэ байв. Жонгүг өглөө сэрэх бүртээ Аннаг дэргэд нь байгаасай гэж хүсдэг ч үргэлж л Аннагаас өөр нэгэнтэй хамт сэрсээр долоо хоног өнгөрсөн байлаа. Хүсэх л юм бол хэнийг ч өөрийн болгож чадах Жонгүгт Аннаг л хүртэж чадахгүй байгаа нь түүнийг байж ядуулж буй нь энэ.

- : -

"Анна манайд ирж амьдар" Жимин ширээн дээр хэд гурван бичиг цаас Аннад зориулан тавихдаа ингэж хэлэхэд Анна сонссон үгэндээ итгэж ядан Жимин рүү харахад тэр уруулдаа үл ялиг инээмсэглэл тодруулсаар "Гэрээний нэг хэсэг" гэж хэлэхдээ Анна руу харсанд Анна мөрөө хавчин түүний харцнаас зугтан доош харахад Жимин яриагаа үргэлжлүүлэн "Чамд тухтай байх болно гэж амлъя" гэхэд Анна толгойгоо сэгсрэн "Хүсэхгүй байна" гэв.

Жимин Аннатай гуч гаран минут ярилцсаны эцэст Жимин түүнийг ятгаж чадсан бололтой Анна гэрээн дээр гарын үсэг зурснаар сая л нэг тэдний яриа дуусгавар болоход Жимин Аннаг хүргэж өгөхийг санал болгосон ч Анна татгалзсанаар Жиминий ажлын өрөөнөөс ганцаар гарч ирлээ.

Le SmeraldoWhere stories live. Discover now