Анна хоёр хоног ухаангүй хэвтсэнийхээ эцэст зових нь хүндэрч тоош татах нүдээ арай ядан нээн харвал эмнэлгийн цагаан тааз түүнийг угтаж авах нь тэр. Дараа нь алгуурханаар толгойгоо хөдөлгөн өрөөг эргэж тойруулан харах гэсэн ч бие нь түүний хүссэнээр хөдөлсөнгүйд хөмсгөө зангидан буцаад тааз өөд ширтэв. Хачирхалтай юм. Эмнэлэгт хэдэн арван удаа ирж эмнэлгийн орон дээр дасал болтлоо хэвтсэн атал хачин жигтэй мэдрэмж түүнийг бүчин авлаа. Танил бус мэдрэмж, танил бус нэгний хоолой, танил бус өрөө.
Урьд өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлс ердөө хэдхэн цагийн дотор өрнөсөн тэр өдөр Жонгүгийн дэргэд уйлаад сууж байсан Анна ухаан алдан унасныхаа дараа танил бус эмнэлгийн орон дээр сэрж харин цээжин тус газраа гурван удаа буудуулсан Жонгүг Аннагийн хамтаар эмнэлэгт хүргэгдэн ирж арван зургаан цаг үргэлжилсэн урт хагалгааны дараа сэхээн амьдруулах тасаг руу шилжин хоёр хоногийг ардаа үдэж буй нь энэ.
"Тэр энд алга. Жимин энд алга" Анна танил бус нэгний баргил хоолой өрөөгөөр нэг хадахыг хэдэн минутын турш сонсож хэвтсэнээ аргаж хатсан хоолойгоо шахсаар ингэж хэлэхэд түүнээс хэдэн метрийн зайтай утсаар ярин зогсож байсан залуугийн царай хормын дотор Аннагийн нүдний өмнө тод томруунаар үзэгдэн "Сэрчихжээ?" гэх ганцхан үгийг урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хүйтэн өнгөөр хэлчхээд Аннагийн дэргэдээс холдохоор эргэтэл Анна түүний хүрмээс зууран зогсоогоод "Тэр хаана байгаа юм?" гэхэд залуу хөмсгөө зангидаж нүүрэндээ тийм гэхийн аргагүй хувирал тодруулсаар түүний асуултад асуултаар хариулах ажээ.
"Хэнийг асуугаад байгаа юм? Өөрийнхөө хайртай залууг уу? эсвэл өөрт чинь хайртай залууг уу?"
Анна түүний шүдээ зуун байж асуусан асуултад залгих шүлс ч үгүй болтлоо аргаж хатсан хоолойгоо сүүлийн удаа шахсаар "Жимин...Тэр хаана байгаа юм?" гэхэд Жиминтэй хэд хэдэн удаа хамт явж үзэгдсэн Аннагийн хувьд Тэхён гэх нэрнээс нь цааш мэдэхгүй залуу өмсөж явсан хүрмийхээ захыг янзлангаа "Явчихсан. Байх ёстой газар луугаа. Үгүй ээ анхнаасаа байсан газар луугаа" гэж хэлчхээд одоо хэр нь хүрмээс нь зуурах Аннагийн гарыг тавиулав.
"Явчихсан" Ердөө ганцхан үг. Тэхёны хэлсэн үгсээс ердөө энэ ганцхан үг Аннагийн толгойд цуурай аятай ахин дахин сонсогдож нүдэнд нь нулимс дүүрээд ирэх мөчид Анна шивнэх шахам "Худлаа байх" гэснээ толгойгоо хэдэнтээ сэгсэрч хачин их гуниг мэдрэх зүрхэн тус газраа гараараа дарж үзэгдэнэ.
YOU ARE READING
Le Smeraldo
Lãng mạnХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.