Ердөө ганцхан цагийн өмнө бүх зүйл хэвийн байсан ч хормын дотор юмс ингэтлээ өөрчлөгдөж одоо Жимин хөмсгөө зангидсаар гэрийнх нь гадна зогсож байгаад Анна итгэж ядахдаа Жимин рүү нүдээ цавчилгүй ширтэх аж.
"Хувцасаа ав Анна!" Бэлтгэлийн заалнаас Аннагийн гараас чирсээр гараад энэ хүртэл авчрахдаа Жиминий хэлсэн ганц үг нь энэ байсан юм. Харин түүний юунд ингэтлээ бухимдаад байгааг ойлгоогүй Анна дараа долоо хоногт нүүж очихоор тохирсноо сануулах гэж ам нээсэн ч Жиминий зангидсан хөмсөг сааралтсан хоолой түүнийг угтаж авах нь тэр.
"Би хоёр дох удаагаа хэлэхгүй Анна. Миний үгэнд ор"
Тухгүй. Аннагийн хувьд Жимин гэх хүний тодорхойлох ганц үг энэ. Түүний хувьд Жимин үргэлж л сүрдмээр зугтмаар хамт байхад амьсгал боох мэт мэдрэмж төрүүлдэг хүн байсаар ирсэн ч энэ тухгүй мэдрэмжээс зугтах арга үгүй мэт хэлсэн үг бүрийг нь хүлцэнгүйгээр хүлээж авсаар өнөөдрийг хүрсэн нь энэ. Яг л түүний үгээс зөрвөл ямар нэг зүйл буруу болчих мэт тийм мэдрэмж.
"Би одоо нүүх хэрэгтэй бололтой" Анна оройн хоол бэлдэн зогсох ээждээ хандан маш яаралтай нүүх болсон тухайгаа тайлбарлаж байхад ээж нь ямар ч эсэргүүцэлгүй Аннаг сонсох аж.
"Тэгэхээр та ганцаараа зүгээр үү?" Аннаг орж ирснээс хойш нэг ч үг дуугарахгүй байсанд Анна санаа зовсоор ээжийнхээ зүг харахад ээж нь ялимгүй санаа алдалтын хойноос "Зүгээр дээ хонгор минь, аав чинь байгаа шүү дээ" гэхэд Анна сая л тайвширч амьсгаа авахтайгаа болов.
"Аав хэзээ ирэх юм?"
"Маргааш? Магадгүй нөгөөдөр гэхэд ирэх байх" Анна осолд орсноосоо хойш аавтайгаа нэг их ойр дотно байхаа больсон ба тэр үеэс хойш аав нь ч ажлын шаардлагаар ийш тийш явж гэртээ үзэгдэхээ больсон нь энэ. Анна балетаас холдсон цагаасаа хойш хэнтэй ч ярилгүй эмнэлгийн дөрвөн хананы голд өөрийгөө хорин үнэхээр л даль жигүүрээ алдсан шувуу мэт нэг жилийг өнгөрөөсөнд түүнтэй зүрхлэн ярилцаж байсан ганц хүн ээж нь байсан юм.
"Анна?" Шаргал өнгийн үсэндээ ихэд зохисон дээр Аннагийн нүдтэй тун төстэй харагдах цэнхэр өнгийн нүдээрээ Анна руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэхүйд Анна сая л ээжийнхээ нүд рүү тогтож нэг харлаа. Цэнхэртэн үзэгдэх нүднийх нь хоёр талд хөгширснийг нь илтгэх шиг нимгэн зураас тогтож, гялтганан үзэгддэг нүднийх нь оч унтран цаанаа л нэг гунигтай үзэгдэхэд Анна сая л ээжийгээ үрчлээ суутлаа хөгширснийг ойлгох шиг болов.
YOU ARE READING
Le Smeraldo
RomanceХол юм уу гэхэд гүйгээд очиж болохоор тийм ойрхон. Ойрхон юм уу гэхэд хүрж чадамгүй тийм хол... Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдана гэдгийг анхаараарай.