𝟏𝟗 | 𝐁𝐞𝐬𝐢𝐝𝐞 𝐲𝐨𝐮

308 31 17
                                    

Хунт нуур бүжгэн жүжиг эхлэхээс долоон цагийн өмнө өдрийн 1:30

"Догдолж байна уу?" Дасал болсон бэлтгэлийн заалны голд анх удаа балетын цагаан өмсгөлтэй зогсож харагдах Аннагийн энэ л төрхийг сэтгэлдээ үүрд хадах гэсэн шиг Жимин түүний зүг уруулдаа инээмсэглэл тодруулсаар ширтэхдээ ингэж асуухад Анна харин ялимгүй санаа алдалтын хойноос "Догдлохоос илүү айж байна" гэхэд Жимин аанай л инээмсэглэсэн хэвээр түүн рүү аргадаж бас хайрласаар ширтэхүйдээ "Би үргэлж чиний дэргэд байна гэдгийг битгий мартаарай" гэснээ Аннагийн хүзүүн дээр үнсэж харагдана.

Хэзээнээс ч юм бэ дээ Жиминийг харах төдийд зүрхнийх нь цохилт хэмнэлээ алдан цохилж амьсгал нь хүртэл давхцаад ирдэг байсан Аннагийн хувьд Жимин ер бусын гэмээр тайвшрал өгдөг нэгэн болчихсон байв. Жон Жонгүгаас эрээд эрээд хайгаад олддоггүй тэр л тайвшрал энэ хүнийг харах төдийд мэдрэгдэж үнэхээр л амьсгалаа хүртэл даатгаад үлдээмээр санагдана гэдэг хачирхалтай.

Анна Жиминий ховсдох шиг ширтсээр байх харцаас зугтан доош харахдаа "Харин та, та догдолж байна уу?" хэмээн өмсөж явсан улаан хүрэн хүрмийх нь товчыг оролдсоор асуухад Жимин түүний мөрөөс зөөлхнөөр атгаж "Үнэхээр мэддэггүй бололтой тийм үү? Чи намайг үргэлж догдлуулдаг" гэснээ энэ удаад Аннагийн эрүүнээс атган өөрийнхөө зүг харуулаад үл ялиг өнгөлсөн уруул дээр нь харцаа тогтоов.

"Тэнд их олон хүмүүс ирэх байх тийм үү?" Анна Жиминийг хүндээр амьсгалан шүдээ зуухад түүний дараагийн хийх үйлдлээс зугтах шиг ингэж хэлэхэд Жимин тийм гэхийн аргагүй инээмсэглэл тодруулснаа Аннагийн хэлэх зүйлд анхаарал хандуулж байгаагаа нотлон "Тэгээд?" гэх шиг нэг хөмсгөө өргөж үзэгдэх бол Анна түүний хариу үйлдэлд доод уруулаа хазсаар "Би олон хүний урд бүжиглээгүй их удсан болохоор..." хэмээн түүнийг үгээ дуусгаж амжаагүй байтал Жиминий уруул түүний уруул дээр буух нь тэр.

Жимин баруун гараараа Аннагийн эрүүнээс нь барьсан хэвээр харин зүүн гараа түүний бэлхүүсээр оруулан тэвэрч түүнийг улам өөртөө ойртуулах бол харин Аннагийн хувьд өөрөөс нь бараг л хорин сантиметр өндөр Жиминд хүрэх гэж өлмий дээрээ зогсох аж.

- : -

"Заавал түүнтэй уулзах хэрэгтэй юм уу?" Хэдэн өдрийн өмнөөс үргэлж Аннагийн орлон тоглогч хийдэг хэр нь Аннатай хэзээ ч харилцаж үзээгүй Жиа гэнэт Аннатай уулзахыг хүссэн зурвас илгээх болсонд Жимин дургүй байгаагаа нуухыг хүссэнгүй Жиатай уулзах цаг хүртэл товлочихсон Аннаг одоо ч болов болиулахыг хичээж байхад Анна уртхан санаа алдалтын хойноос "Бид ярилцах хэрэгтэй гэдгийг та хамгийн сайн мэдэж байгаа шүү дээ" гэхэд Жимин хөмсгөө зангидсан хэвээр "Тэр чамтай ярилцахыг хүссэн бол зүгээр л ирээд ярилцаж болох байсан. Ямар нэгэн газар цаг..."

Le SmeraldoWhere stories live. Discover now