𝟐𝟎 | 𝐒𝐭𝐚𝐲 𝐰𝐢𝐭𝐡 𝐦𝐞

258 33 13
                                    

Урт үргэлжилсэн цагаан хонгилын хамгийн захад байрлах "VVIP" гэсэн бичигтэй өрөөний голд байрлах орон дээр Анна хэвтэж үзэгдэх бол харин түүний хажууд санаа нь зовсон бололтой харагдах Жимин цагаан халаад өмссөн эмч бүсгүйтэй ямар нэг зүйл ярилцан бүсгүйг үг хэлэх бүрт хөмсгөө ялимгүй зангидаж байх аж.

Жимин дунд болон долоовор хуруугаараа духаа үрэн "Хэр удаан эмчлүүлэх хэрэгтэй вэ?" гэж эмч бүсгүйгээс асуухад бүсгүй Аннагийн боолттой хөл рүү харсаар "Ойролцоогоор хагас жил" гэхэд Жимин гүнзгий амьсгал авч гаргахынхаа сацуу эмчийг өрөөнөөс гарч болно хэмээн гараараа дохив.

Тав хүрэхгүй хоногийн өмнө удаан хугацааны дараа тавигдсан "Хунт нуур" бүжгэн жүжиг дуусахын алдад Аннагийн хөл бэртэл авч улмаар тоглолтыг дуусмагц эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд эмчилгээ хийлгэсээр жил болсон Аннагийн зүүн хөлний бэртэл ахин сэдэрсэн нь хагалгаанд орох хүртлээ хүндэрч болох байсан ч төдийлөн цаг их алдаагүй учир хагалгаанд оролгүй урт хугацааны физик эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон нь энэ.

"Би бүгдийг баллачихлаа" Анна эмнэлгийн өрөөний таазыг хоосорч үгүйрсэн харцаар ширтэхүйдээ ингэж хэлэхэд Жимин Аннагийн үсийг илсээр "Төгс байсан Анна" гэснээ зогсолт аван Аннагийн нулимстай нүд рүү ширтсээр яриагаа үргэлжлүүлж "Үзэсгэлэнтэй гэдэг үгээс илүү үг байсан бол тэр үг гарцаагүй чамд л зориулагдах хэмжээний...чи тийм үзэсгэлэнтэй байсан" гэж Аннаг тайтгаруулдаг тэр л намуухан хоолойгоор хэлчхээд духан дээр нь хайрлаж бас аргадсаар үнслээ.

Энэ бүх хугацаанд ямар ч хариу үйлдэлгүй зөвхөн дээш харсаар хэвтэж байсан Анна эцэст нь Жиминий гараас атгахдаа "Би гармаар байна" гэж сулхан хэдий ч Жиминд сонсогдох хэмжээний чангаар хэлэхэд тэр хариуд нь уруулдаа хөнгөхөн инээмсэглэл тодруулснаа өөрийн өмсөж явсан хүрмийг түүнд нөмрүүлээд тэргэнцэр дээр түүнийг эвлэгхэнээр суулгаж үзэгдэнэ.

Өвлийн сүүл сар хэдийн ирчихжээ. Үргэлж цасаар хучигдсан үзэгддэг моддын үзүүрт удахгүй нахиалахад бэлэн харагдах үндэснүүд зухуйж үнэхээр л удахгүй хавар ирэхийг батлаад өгөх шиг болно. Гэхдээ яагаад ч юм хаврыг дурсах төдийд өөрийгөө явах болоогүйг сануулах шиг өвлийн хүйтэн салхи сэвэлзэн үлээж цас алгуурханаар бударч эхлэв. Угтаа өвлийн төгсгөлд цас орох нь ховор атал нар дулаан илчээрээ төөнөх энэ үеэр цас "намайг битгий мартаарай" гэх шиг аажим аажмаар хаялан орох нь үзэсгэлэнтэй хэр нь гунигтай мэдрэмж төрүүлэх ажээ.

Le SmeraldoWhere stories live. Discover now