0. Атин минь

563 56 2
                                    

"Би одоо ч 10 сарын 13-ны өдрийг санадаг.

Чиний том томоор хацар даган урсах нулимс, чиний над руу хашгирах нүдийг.

Тэр анхны өдөр.

Би одоо ч 11 сарын 13-ны өдрийг санадаг.

Чиний инээмсэглэх, уйлах төрх сэтгэлийг минь хэдэн мянган хэсэгт хуваасныг

Тэр сүүлчийн өдөр.

Үргэлж авч явдаг байсан шар шүхэрний чинь доор

Дуу сонсон хамтдаа алхдаг байснаа санаж байна.

Хэдий чи жаргалтай мэт жүжиглэх хэдий ч 

Сэтгэлийн гүндээ хэр зовж байсныг би хэлж мэдэхгүй.

Атин минь,  

Ухааны хатан минь,

Чамд хайртай гэдгээ хэлэхээсээ айсанаас болж би чамд бүтэн амьдралын өртэй."

_________________________


Хэн нэгний бэхээ урсган байж бичсэн энэ захидал агаарт сэлсээр газарт унахад хаалга зөөлнөөр хаагдаж, хэн нэгэн сайн гэгч нь түгжиж орхилоо.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now