2. Зарлал

318 33 11
                                    

Чихэвчиндээ Artctic Monkeys хангинуулан алхах Чанмин явган хүний гарцан дээр ирж зогслоо.

Замын эсрэг талд зогсох бяцхан охин гартаа барьсан том чихрээ ээждээ ч долоолгохоор дээш өнгийх бол ээж нь охиноо харан инээнэ.

Чанмин хэрвээ энэ хоёр хүн киноны дүр байсан бол ямар төрлийн үйл явдал болох байсан бол хэмээн бодов.

Магадгүй охин нь миссын тэмцээнд оролцохыг хүсдэг мөрөөдөлтэй нэгэн ч аав нь зөвшөөрдөггүй байсан байж болох юм.

Хаа ч хичээлээ бодсоор л.

Чанмин ийнхүү бодон зогстол хэн нэгэн түүний мөрөн дээр гараа тавин: Ногоон гэрлэн дээр зогсдог болчихсон хэрэг үү?

Чанмин багаасаа хамт бүжгийн дугуйланд явдаг байсан найз Жүёныг харан: Харин одоо эргээд улаан гэрэл асчихлаа. Гайхалтай

Жүён муур аятай инээхэд нүд нь зураас болоод ирэх нь тэр.

Чанмин чихэвчээ халаасандаа хийнгээ: Хичээл чинь хэр байна? Удахгүй жүжиг тавигдана гэсэн цуу яриа байна лээ.

Жүён шөнө унтаагүй аятай хүзүүгээ дуугаргаад: Тийм ээ, өнөөдөр шалгаруулалттай. Би шөнөжингөө үгээ бэлдэж, цээжилсэн.

Чанмин цүнхнээсээ соруултай сүү гаргаж, Жүёнд өгөөд: Энийг уувал чи төмөр хүн шиг л хүчтэй болно гэж мэд.

Хоёр залуу инээлдэн ахин нэг гарцаар гарч яваад Жүён санаандгүй хэн нэгэнтэй мөргөлдчихөв.

'Хүний эрүүл биеийн анатоми' гэсэн бичигтэй ном, дэвтэр газарт унахад Жүён уучлал гуйн зам дээр хэвтэх зүйлсийг түүж эхлэлээ.

Улаан гэрэл асахад 10 секунд л үлдсэн байхад өнөөх хоёр замын голд бичиг цаас түүсээр.

Жүён сүүлийн цаасыг аван өнөөх мөргөлдсөн хүнтэй харц тулгарлаа.

Түүний урд урт үс нь салхинд сэвэлзэн мишээх нэгэн охин зогсох ба 'үнэхээр уучлаарай' гэж хэлэх нь сонсогдоно.

Жүён түүний алтлаг бор нүд рүү харан таг гацахад 7 секунд үлдсэн байв.

Түүнд цаг хугацаа яг л зогсчихсон юм шиг санагдана. Охин түүний гарт байсан цаасаа авч, нэг бөхийгөөд, гүйж одоход 5 секунд үлдсэн байлаа.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now