11. Толь

150 27 10
                                    

Борооны саарал үүлс Сөүл хотыг бүрхэж, хүйтнээр үлээнэ.

Зовх нь мянга мянган сэлэм шиг л хөндүүрлэн сэрэх Сүжи.

Өглөөний цайндаа савтай цэвэр ус хөргөгчнөөсөө аваад цаг харахад эхний цагаа тасалчихсан байх нь тэр.

Тэгсэн ч нэг их хамаатай санагдсангүй. Удахгүй Парис ниснэ шүү дээ.

Яаралгүй хувцасаа өмсөн, шар шүхрээ аваад бороон дунд ардаа гуниг үлдээсээр алхах аж.

Дараагийн цагийн хичээлдээ орохоор хувцасаа солиход хаалгаар Минсо орж ирлээ. 

Түүнтэй хамт суудаг хичээл байсан байх нь.

Сүжи юм бодолгүй багш ирэх чимээгээр олон дунд орж зогслоо.

Нарийнхан нүдний шилийнхээ цаанаас их л хичээн харах тэрээр ирцээ авчихаад: Удахгүй "Цөмөөхэй" баллетийн үзүүлбэртэй. Долоо хоногийн дараа буюу 11 сарын 13-нд хэн хэн ямар дүр авсаныг нь зарлах болно. Тэр хүртэл сайн бэлдээд 12-нд шалгаруулалтандаа ороорой.

"13" гэх үгийг сонссон Сүжигийн нүүр барайгаад л ирлээ.

Нэгдүгээрт Солонгост өнгөрүүлэх сүүлийн өдөр. Хоёрдугаарт ээж нь санадаггүй түүний төрсөн өдөр.

Явахын хооронд шалгаруулалтанд орох шаардлагагүй байх хэмээн бодоод өглөөний бэлтгэлээ үргэлжлүүлэв.

"Сайн байна. За тэгвэл үдийн завсарлагааны дараа уулзацгаая." гэх багшийн хоолой бүх оюутны чихэнд хүрэхэд бүгд хувь хувийн ажлаа бодохоор холдоцгоолоо.

Сүжи ч салат идэхээр шийдэн шүүгээ рүүгээ очтол Минсо хувцасаа солиод бараг дуусаж байв.

Охин шүүгээгээ онгойлох гэтэл аль хэдийн онгорхой байх нь тэр. Сайн түлхээгүйгээ санан дэмий л амандаа бувтнах ажээ.

Гэтэл утас нь чичирч, Чанминаас хоёр зурвас ирсэн байлаа.

'Чанмини'

-Тарчихаад сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд хүрээд ирээрэй. 12:06 pm

-Би хүлээж байя. 12:09 pm

Түүний зурвасыг уншихад Сүжигийн нүд гэрэлтээд, урууланд нь мишээл тодроод ирэх нь тэр.

Урт бор пальтогоо өмсөөд цонхон дээр очиж зогсоход бүх л дэлхий харагдана. 

Ногоон гэрлээр явах машинууд, улаан гэрлээр зогсох хүмүүс. 

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now