1. Жизелле

522 45 5
                                    

Энд тэндэх хурц тод гэрлүүд, завгүй холхих хүмүүс Сөүл хотын шөнийг чимэнэ.

Хэн нэгэн нь гэртээ хүлээх хүүхэд рүүгээ яарах бол, нөгөөх нь амраг хайрт руугаа баглаа цэцэг барин алхана.

Дуу чимээ багассаар хэн нэгний үүдний хаалгаа ядрангуй онгойлох харагдахад охины үсний боолт газарт уналаа.

Охин гэртээ орж ирэн, боолтоо ор луугаа шидээд хөргөгчнөөсөө цэвэр ус гаргаж уув.

Их л ядарсан бололтой.

Одоо л нэг амьсгаа аван амаа арчаад, өрөөний буланд байх гэрийн утасныхаа дуут шуудангуудаа шалгах товчин дээр дарж, орон дээрээ хэвтлээ.

Түүнийг тааз руугаа харан хүлээхэд түүнд хоёр дуудлага ирсэн байх ба эхнийх нь ээжээс нь ирсэн байв.

"Сайн уу, хонгор минь. Баллетийн анги чинь хэр байна даа? Бүх зүйл зүгээр гэж найдъя. Удахгүй болох үзүүлбэрийн Жизеллын дүрийг маргааш зарлах байх аа, тийм үү? Ямар нэг мэдээлэл гарвал ээждээ хэлээрэй. Бас охин минь тос, өөхтэй хоол идэж болохгүй шүү, хоолоо сойж байж сайн дүрүүдийг авна. Миний замналаар явж байгаа чинь гайхалтай хэрэг. Цагтаа ээж нь хамгийн шилдэг нь байсан шүү дээ."

Тэрээр инээн, гүнзгий амьсгаа аваад "Чамайгаа ч гэсэн шилдэг нь байгаад баярлаж байна. За ингээд боллоо, оройн хоол битгий идээрэй! Оронд нь ус, чихэр багатай хандны цай уугаарай. Баяртай, хонгор минь."

"Би шилдэг нь биш шүү дээ"

Охин нүдээ тас анихад түүний 6 настайгаасаа эхэлсэн баллетийн кареер харагдлаа.

12 насандаа түүний найзууд амтат бялуу, шоколадтай зайрмаг идэж, цэнгэж явахад охин брокклитой шөл, авакодатай талх л иддэг байв.

Ээж нь үеийнхээ алдартай баллетчин байсан ч түүнийг төрүүлсэний дараа найруулагч нар нь түүнийг гол дүрүүдээс хасаж, жижиг, туслах дүрд хуваарилах болсон гэдэг ч тэрээр өөрөө энэ талаар ярих дургүй.

Дараагийн дийд гэх дохиогоор охин энэ бодлоосоо салж, нүдээ нээлээ.

"Сайн уу, Би И Хёнжэ байна. Хоёр хоногийн өмнө дэлгүүрт миний утсыг олж өгсөнөө санаж байна уу? Тэгээд чи таалагдсан болохоор магадгүй хоёулаа ганц аяга кофе уух уу? Ямартай ч хүлээж байя. Баяртай."

"Надад болзох цаг алга даа"

Тэрээр хэзээ хамгийн сүүлд хүнд сайн болж, хэн нэгэнтэй гадуур гарснаа санахгүй байлаа. Магадгүй хэзээ ч биш байх.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now