7. Жүжиг

163 31 6
                                    

Үлгэрийн оронд буй мэт цагаан угалзан үүлс, цэнхэрээс цэнхэр цэлгэр тэнгэрийн доор том том алхан явах Сүжи.

Бор урт хүрмэндээ гараа хийн жаргалтайгаар сургуулийн ойролцоо ирлээ.

Тэрээр үргэлж явдаг шигээ хүмүүстэй таарахгүйн тулд туслах хаалгаар орохоор хүн багатай өнөөх замаар явна.

Өчигдрийн Чанминийг бодон нүүрэндээ инээмсэглэлтэй алхах охины урд нэг л танил фигур харагдлаа.

Энэ саарал малгайтай цамцан дээрээ хар хантааз өмсөн хаалгаар хурдтай алхан гарч ирэх Чанмин байлаа. 

Залуу Сүжиг харсангүй бололтой ташаандаа гараа барин зогсож байх нь Сүжиг улам инээмсэглэхэд хүргэлээ.

Араас нь нууцаар очоод айлгах төлөвлөгөө боловсруулсан Сүжи чимээгүйхэн нэг алхлаа.

Гэтэл Чанминий ардаас хэн нэгэн тас хар үстэй эмэгтэй гараад ирэх нь тэр.

Сүжигийн өлгөсөн инээмсэглэл төд удалгүй нураад уначихав.

Энэ Минсо байлаа.

Сүжи тэднийг тод харахуйц зайтай байсан ч яриаг нь сонсох боломжгүй газар зогсож байсан юм. 

Чанмин өнөөх охин руу эргэж харахад Сүжи сандаран хажууд байсан хананы араар арж зогслоо.

Өөрийгөө яагаад нуугдаад байгааг ойлгосонгүй.

Тэд нэгнээ хардах харилцаатай биш шүү дээ.

"Зүгээр л найзууд" хэмээн өөрөө өөртөө чимээгүй хэлэн зогсох Сүжи зориг гарган нуувчнаасаа гарлаа.

Гэтэл тэд тэврэлдээд зогсож байх нь тэр. 

Үүнийг харсан Сүжигийн нүдэнд далай мэт нулимс цийлэгнэж, хацар даган урсаж эхлэв.

Өнөөх охины гар залуугийн бэлхүүсээр чанга тэвэрсэн байгаа нь бүрэлзсэн нүдний буланд зурсхийн хоцорлоо.

Дараагийн мөчид Сүжи нулимсаа арчин сургуулийн үндсэн хаалгаар ангидаа очихоор шийдлээ. 

"Би хэн ч биш шүү дээ."

Бүх зүйл зүгээр юм шиг жүжиглэхдээ сайн Сүжи эхний хичээлийн зарим хүүхдүүдтэй мэндлэн халаалтаа хийж эхэллээ.

Хэдхэн минутын өмнөх тэр зураглал толгойноос нь гарч өгөхгүй зовоох нь гунигтай.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now