10. Зүгээр

139 26 4
                                    

Баллетийн багшаараа магтуулчихаад Сүжи нэг тортой зүйл бариад хаа нэг тийшээ гүйх нь тэр.

Сургуулийн ногоон зүлгэн дээгүүр хүмүүсийн дундуур инээмсэглэл наан гүйх тэрээр кино зохиолын факультет руу чиглэх аж.

Намрын сүүлийн сарын хатсан навчис шар шар хийн дугарч, хүмүүсийн сэтгэл гижигдэнэ.

Чанитай юм ярин корридороор алхах Чанминыг олж харсан Сүжи бэлгээ ардаа нуун очлоо.

Сүжи: Өдрийн мэнд.

Чанмин: Чи энд ямар хэргээр ирээ вэ?

Сүжи бор шоон хээтэй тороо түүн рүү сунган: Өчигдөр-

"Өчигдөр" гэх үгийг сонсоод юу болсоныг санасан хоёр ийш тийш харж, хацар нь улайж эхлэв.

Чани инээхгүйг хичээн, хоолойгоо засахад Сүжи: Нөгөө бэлэг өгч чадаагүй шүү дээ. Тэгээд бэлэг авсан юм.

Чанмин: Үнэхээр ингэх хэрэггүй байсан юмсан. Чиний төрсөн өдөр хэзээ юм?

Сүжи: Зүгээр дээ. Минийх 13-нд.

Чанмин: 11 сарын 13-нд юм уу? Тэр өдөр чи нөгөө Галлерейд үзүүлбэр үзүүлэх ёстой биз дээ?

Сүжи: Тийм ээ. Гэхдээ би нэг их тэмдэглэх дургүй.

Тэр нэг жил Сүжи 15 нас хүрдэг баярт өдөр түүний бүртгүүлсэн баллетийн ахлах сургуулийн хариу гарсан юм. 

Тодорхойгүй шалтгаанаар охин орж чадаагүйг мэдсэн ээж нь түүнд гар хүрж, нууцаар идэхээр бэлдсэн байсан бялууг нь цонхоор гаргаж шидэж байсан аж.

Тэр цагаас хойш өөрийнхөө төрсөн өдрийг байдаггүй гэж үзэх болсон.

 "Хөөх" гэж уулга алдсан Чани торноос шинэхэн камер гаргаж ирэх нь тэр.

Яг Чанминий түүнд хэлсэн байсан нөгөө хуучны стильтэй камер.

Чанминий сэтгэл ихээр хөдлөн Сүжиг тэврээд авав.

Чанмин: Мартаагүй байх нь ээ. Баярлалаа.

Чанминий гар охины мөрөөр ороосон байх бол Сүжи өөрийн эрхгүй түүнийг буцаан тэвэрлээ.

Залуу өөрийнх нь хурдан цохилох зүрхийг мэдчихвий гэсэндээ түүнээс холдлоо.

Чанмин: Заавал буцаах болно оо.

__________________________

Хэдэн минутын өмнөх явдлыг бодон өөрийн факультет руу алхаж явахад утас нь дугарч охины бодлыг сарниулж орхилоо.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now