'Secret Message'

120 18 0
                                    

Бүгдэд нь өглөө, өдөр, оройн мэнд хүргэе!

Энэ зохиолыг сая уншиж дуусгаад, хэдэн дүгнэлт хийгээд сууж байгаад нэг юмыг ойлгосон юм.

Би одоо хэлэх гэж буй нууцаа уг нь үхэхдээ өөртөө аваад үлдье гэж бодсон ч энэ зохиол зүрхэнд нь байдаг, үүнийг уншаад өөрийн бодлыг үүрд шингээсэн уншигчиддаа хэлэх хэрэгтэй гэж бодсон хэрэг л дээ.

Үнэндээ...

Кевин Сүжид үнэхээр хайртай байсан. Би энэ зохиолыг хоёр love interest-тэй болгочихвол миний хүргэх гэсэн үгс бүрэн гарч чадахгүй мэт санагдаад энийг ил гаргаагүй ч Кевин гардаг сцен бүр дээр энэ илэрхий нуугдсан байгаа.

Та бүхэнд ч гэсэн энэ тохиолдож байсан эсвэл ирж буй цагийн хаа нэгтээ тохиолдох л байх.

Хүнд хэтэрхий хайртай гэдгээ анзаарах үед тэр хүнийг алдчихвий гэсэн айдас төрдөг.

Тэр хүний ямар хоол идсэн, яагаад хоцорч ирсэн гээд жижиг зүйлсэд нь ч хайртай гэдгээ ухаарах үед...

Эсвэл дэлхий ертөнц урвуу харж эргэсэн ч тэр хүний хажууд үлдэх тэр хүслээ ойлгосон цагт та айх болно.

Тэр айдас таны амыг таглаж, хайртай гэдэг үгийг хэлэх ч шаардлагагүйгээр та тэр хүнээ хайрлах аянд морьдсон байх болно.

Кевинд яг ийм л зүйл тохиолдсон. Тэрээр үүнийг анзаарсан, мэдсэн болохоор л зохиолын турш тийм ч үг хэлж, тийм ч үйлдэл гаргадаг байсан.

Хайр их хүлцэнгүй.

Хайр их хүчтэй.

Хайр таныг таны цусаар урсаж байгаа адреналин шиг л удирдана.

Хэрвээ уншиж байх явцдаа Кевины хайрыг анзарсан бол би танд баярлаж байгаагаа хэлмээр байна.

Харин танд?

Танд нууц таалагдсан уу?

Илгээмж авсанд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

.

Хайртай шүү,

Бүгдэд нь.

.

2023.02.12

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 11, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now