12. Дуу хоолой

143 25 4
                                    

Био хэсэгт байгаа плэйлистийг сонсонгоо уншихыг санал болгож байна.

soundtrack:

ONE DIRECTION- NIGHT CHANGES (slowed&reverb)

JANNABI- NOVEMBER RAIN

.

Одоо ч үүлэрхэг хэвээр Сөүл хот.

Шөнөжингөө тааз харан уйлсан Сүжи хоёрхон цагийн нойрноосоо сэрлээ. 

Түүний нүүрэнд ямар ч хувирал байхгүй байх бөгөөд хүйтэн усаар нүдээ арчаад өмнөө байх толинд харав.

Түүний өөдөөс харан зогсох Сүжигийн ам нь хөдөлж ямар нэгэн зүйлийг шивнэнэ.

"Чи сул дорой."

"Хүмүүс чамайг өвтгөдөг"

"Чи төгс биш"

"Чи юуг ч сайн хийж чаддаггүй"

Гэнэтхэн охин огиулж эхлэхэд угаалтуурын ирмэгээс чанга атгалаа. Тэрээр амаа арчаад аяга ус ууж тайвширан хана налж суув.

Яг одоо тэр өөрийгөө хайрлуулах эрхгүй нэгэн хэмээн бодно.

Бүгд л түүнийг хүссэнээ хийлгүүлдэг тоглоом мэтээр хардаг гэж санах аж.

_____________________

Шар шүхэрнийхээ усыг сэгсэрч, хураагаад баллетын анги руугаа ороход Минсо хананы хажуухан талд халаалтаа хийгээд зогсож байв.

Яаран хувцасаа сольсон Сүжиг халаалтаа эхлэж амжаагүй байхад Багш нь хавтас тэвэрсээр орж ирээд: Өнөөдөр шалгаруулалтандаа бэлдэх зорилгоор "Цөмөөхэй"-ийн эхний үзэгдлийн зарим нэг хэсгээс сурах болно.

Үйлдэл, гар хөлийн тавилт бүрийг тэдэнд зааж өгсөн өнөөх нас тогтсон эмэгтэй дараагийн цаг эхлэхэд: Сайн байна. Тэгвэл одоо нэг нэгээр чинь шалгаж үзье.

Алдаг оног бүжиглэх ч түүндээ жаргалтай мишээх залуус. Сүжи тэрхэн мөчид тэдний инээмсэглэлд атаархана.

Багш: За одоо Минсо. Дараа нь Сүжи үзүүлнэ шүү.

Минсо туг үсээ чихнийхээ ардуур оруулаад байрлалаа авч зогслоо. Багшийн тоолох чимээгээр бүжиглэж эхлэхэд тэрээр хөдөлгөөн бүрийг гүйцэтгэлтэй хийнэ.

Бүжиглэж дуусаад түүний ард зогсох Сүжигийн толин дэхь тусгал руу цоо ширтэж, инээмсэглэх нь тэр.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now