3. Соруултай сүү

244 31 7
                                    

"Чи Жи Чанмин юм уу?"

Итгэж чадахгүй харцаар залуугийн нүд рүү харах Сүжи.

Энэ бүхэн худлаа байгаасай гэж хүсэх Чанмин.

"Харин чи Ким Сүжи юм уу?"

Охин цэвэрхэн боосон үсээ илэн: Болохгүй ээ. Хоёулаа хамтрагчаа солих хэрэгтэй. 

Чанмин охин яагаад өөрт нь ийм дургүй байгааг ойлгож чадахгүй хэвээр. Тэр юу хийсэн болоод ингэж хүйтэн өнгөөр харьцаад байгааг гайхаж бас дургүй нь хүрнэ. 

Тэгсэн ч энэ бүхнийг эвтэйхэн зохицуулахыг хичээн: Тэгье, явж солиулъя.

___________________________

Тэнхимийн эрхлэгч сүүлийн удаа сольж чадахгүй гэж хэлээд өрөөнийхөө хаалгыг тас гэгч нь хаалаа.  

Нүүрэн дээрээ хаалга хаалгуулсан Сүжи "Хамаа алга" гэж хэлчихээд цааш алхаж эхлэв.

Чанминий нүд нь бүр орой дээрээ гаран: Чи нээрээ яриад байгаа юм уу?

Сүжи эргэж харан Чанмин руу ойртож, тус урд нь ирээд: Жинхнээсээ хэлж байна. Би чамтай хамтармааргүй байна. 

Чанмин хөмсгөө өргөн: Би ер нь чамд ямар муу юм хийсэн болоод надтай ингэж харьцаад байгаа юм? 

Охин ч хэлэх үггүй болон гацаж зогсоход Чанмин үргэлжлүүлэн: Харж байна уу? Надад бол чамтай ажиллахад татгалзах зүйл алга. Хэрвээ ингэсээр байвал уралдаанд хэн нь ч орж чадахгүй.

Залуугийн сүүлийн өгүүлбэр охинд нэг зүйлийг санууллаа.

"Би үнэхээр ялахыг хүсэж байна. Тийм болохоор чадхаараа зохиолд нь оролцоно оо."

Охин найз Кевиндээ ийнхүү хэлж байснаа санан одоо ч өөр лүү нь ширтэх Чанмин руу харлаа.

Сүжид залуу нэг л тийм итгэж болохоор нэгэн шиг санагдахад толгойгоо гудайлган: За ойлголоо. Би хичээе.

Чанмин уртаар санаа алдаж: Тэгвэл өнөөдрийн хуваарь чинь хэр вэ? Орой уулзвал болох уу?

Охин толгой дохиход Чанмин: Утасны дугаар чинь хэд вэ?

Сүжи түүний амнаас ийм үг гарна гэж төсөөлөөгүй бололтой гайхан харсан ч залуугийн нухацтай царайг хараад өөрийгөө дотроо алгадлаа.

_____________________________

Сүүлийн хичээл тарсны дараа Чанмин найзтайгаа салах ёс хийн охин руу залгалаа.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now