5. Үзэсгэлэн

193 29 11
                                    

Ширүүн борооны дараах хурц нартай намрын өглөө.

Тухтай орноосоо дурамжхан боссон Чанмин нүдээ нухсаар шүдээ угаан зогсоно.

Өчигдөрийн явдлыг санасан даруйд мишээх түүний хацрын хонхорхой толин дахь тусгалд тодхон туслаа.

Нөгөө талд өглөөний гүйлтээсээ орж ирсэн Сүжи аяга ус уухаар алхана.

Тэрээр сэтгэл санаа сайхан үед дандаа гүйдэг.

Гүйхээр түүний эргэн тойрных нь цаг хугацаа удаан явж байгаа мэт санагддаг тул түүний аз жаргалтай байдал ч удаан үргэлжлэнэ гэж итгэдэг болохоор тэр юм.

Тольны урдуур эргэлдэх хүнсний ялаа мэт Чанмин, Сүжи хоёр энэ өдрийг ямар хувцасаар эхлүүлэхээ шийдэж ядна.

Яг л хэн нэгэнд гоё харагдахыг хүсэж буй мэт.

________________________

Өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, нүүрэндээ инээмсэглэл зүүх Сүжигийн бүжгийн хөдөлгөөнүүд илүү хүчтэй болсон байх нь тэр.

Нэг өдрийн дотор тэс өөр хүн шиг хөдлөх охиныг харсан багш нь: Ким Сүжи, маш сайн байна. Эргэх дээрээ ахиад жаахан мэдэрч чадвал асуудалгүй сурах нь байна.

Магтаал сонссондоо баяртай байх түүний аура одоо нэг л өөр болжээ гэхэд хэлсдэхгүй.

Ангийн бараг яриад байдаггүй хүүхдүүд их л найрсагаар хандацгааж, илүү дутуугаа ярилцан сурцгааж байв.

Үдийн завсарлагааны цаг болж, хичээнгүйлэн бүжиглэх Сүжигийн утас түүний төгс анхаарлыг сарниулж орхилоо.

On Call

Кевин: Ayo~ Хоол хоол хоолондоо. Ховдог Сүжи зааландаа.

Сүжи: За одоо очлоо. Миний дуртай суудлыг аваарай.

Кевин: Асуудалгүй. Яг одоо оч- Хмм?

Call ended

Хоолны заал руу жаргалтай алхах Сүжигийн хажуугаар нэгэн өндөр, хар үстэй, гартаа зөөлөн талх барьсан залуу өнгөрлөө.

Тэрээр Сүжигийн ардаас харан хоцрохдоо охины дороо хөнгөн үсрэн явахыг нь хараад дотроо шоолж инээн цааш алхав.

Хоолны заалан дах өөрийн дуртай цонхны дэргэдэх булангын суудал руугаа ойртон очиход танил хоёр царай харагдах нь тэр.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now