6. Усан Оргилуур

169 37 9
                                    


Өглөөний хурц нарийг далдлах борооны саарал үүлс. 

Сэтгэл хөдлөлөөр дүүрэн сэрэх Сүжи хагас сайны өглөөг эрч хүчээр дүүрэн угтлаа.

Өнөөдөр ч гэсэн дуртай хүнтэйгээ уулзана гэхээс л урт бор үсээ янзлан индүүдэж, зүүх боломж олддоггүй байсан навчтай хавчаараар чихнийхээ дээгүүрхэн хавчлаа.

Шүүгээнийхээ өмнө 10 гаруй минут зогссоны эцэст цагаан сорочки, цэнхэр жинс өмсөөд Чанминтай уулзахаар сургуулийн ойр орших кафен зүг яарлаа.

Түүний явах зам дээр өнгө өнгийн навчис хэвтэх ба тэрээр гартаа барьсан шар шүхрээ савчуулсаар цааш явж одов.

______________________________

"Болзоонд явж байгаа байх нь" гэх Чанигийн хоолой залууг кафед очих хүртэл сонсогдлоо.

Үсээ цэвэрхэн гелдэж янзалсан Чанмин зорьсон газартаа бараг ирж байтал утас нь дугарч танихгүй дугаар байхыг харлаа. 

On Call

Чанмин: Байна уу?

?: Сайн уу? Би Минсо байна. Өчигдөр задгай талбайн
үзэсгэлэн дээр таарсан
санаж байна уу?

Чанмин: Аан. Сайн
санахгүй байна.

Минсо: Муухай байна шүү.
Намайг гомдоочихсон юм
чинь надад аяга кофе авч
өгөхгүй биз?

Чанмин: Хаягаа явуулчих.
Би хүргэлтээр
явуулчихъя. За тэгвэл.

Минсо: Тоглож-

Call ended

Танихгүй байж яагаад залгаад байгааг гайхсаар кафен хаалга татах Чанминий царай охиныг харсан даруйдаа гэрэлтээд ирэх нь тэр.

Гэгээлэг өнгө алагласан кафед суух охидууд Чанминий царайлаг төрхийг харан шивнэлдэнэ.

Чанмин инээмсэглэн: Сайхан амарсан уу?

Сүжи ч толгой дохин: Сайхан. Чи сайхан амарсан уу?

Удалгүй охины уух дуртай ч чаддаггүй байсан каппучино ирж, охин аягаа нүүрнээсээ холдуулахад Чанмин ихэд өхөөрдөн инээлээ.

Уруулан дээр нь крем наалдчихсан байх ба Сүжид ч мэдсэн шинжгүй.

Гэтэл гэнэтхэн залуу Сүжи рүү ойртон өндийгөөд ширээн дээр нэг гараараа тулав. Тэгээд том нүдлэх Сүжиг харан инээмсэглэсээр өнөөх кремыг нь хуруугаараа арчаад "Энэ" гээд охинд харууллаа.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now