4. Бороо

222 30 13
                                    


Үдээс хойш орсон ширүүн бороо хүмүүсийн сэтгэлийг угаах шиг л шинэхэн мэдрэмж тараана. 

Ид шидийн ховс мэт үзэсгэлэнтэй баллетийн урлагыг ойлгоход тун хэцүү. 

Ойлгуулахын тулд бүжиглэх бүр хэцүү.

Нэг талд нэгэн залуу хэрхэн ойлгохоо бодон гашилж суухад нөгөө талд түүнийг нь хэрхэн зөв хүргэх талаар бясалгана.

Хэн нэгэн эмэгтэй чанга дуугаар: Өнөөдөр үзсэн давхар эргэлтийн техникээ сайн бэлдээрэй. Энэ хөдөлөөнийг хийх үед бие чинь эргэхэд толгой чинь хамгийн сүүлд үлдэж, бас хамгийн түрүүнд үзэгчид рүү харсан байх ёстой шүү. Тэгэхээр толгойгоо маш сайн хянах хэрэгтэй гэсэн үг.

Ангийн модон хар хаалга тогших чимээгээр багшийн яриа цуурайтан тасалдав.

Багш нь ховор харагдах инээмсэглэлээ харуулан: Бас та бүхэнтэй танилцуулахад гадаадад хичээллэж байгаад ирсэн маш чадварлаг баллетчин охин миний ангид шилжиж ирж байгаа. 

Түүний "Ор, ор" гэх хоолойгоор нэгэн өндөр, туранхай охин бөхийж мэндэлсээр орж ирлээ.

Тэр охин тас хар үс, хар саарал нүдтэй нэгэн байх бөгөөд алхаанаас нь л түүний хэр чадвартай нь харагдах шиг.

Тэр охины өгөх аура маш хүчирхэг байр бөгөөд Сүжигээс тэс өөр хүн шиг түүнд санагдана. 

Нарийнхан ч чанга хоолойгоор: Бүгд сайн байцгаана уу? Намайг Минсо гэдэг.

Инээмсэглэл нь хүртэл мэргэжлийнх юм шиг мэдрэмж өгөх Минсо бүгдийн анхаарлыг татаж, дараагийн үзүүлбэрийн гол дүрийг энэ охин авах байх гэсэн таамаглал ч гарч амжив.

Удалгүй багш нь ангиас гарахад ангид үлдэж бэлдэх нь бэлдэж, явах нь явсаар хамгийн сүүлд Сүжи хоцорсон байв.

Тольны урд өнөөдрийн олон удаа эргэх хөдөлгөөнийг хийх гэж хичээх ч байн байн тэнцвэрээ алдан унасаар, уураа барж хаях нь тэр.

"Яагаад чадахгүй байгаа юм бэ?"

Ахин нэг удаа шалан дээр тасхийн унатал хэн нэгний түшигтэй цээж, дулаахан гар орж ирэн түүнийг өргөн босголоо.

Энэ нил ягаан цамц, хар арамтай шил зүүсэн Чанмин байх ба түүнээс зүгээр эсэхийг нь асуун зогсож байв.

Сүжи: Би зүгээр ээ.

Чанмин түүнээс зай аван холдож: Завтай бол хамт зохиолоо бэлдье гэх гээд ирсэн юм.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now