8. Нүд

171 27 13
                                    


Цаг агаар яг л хэн нэгний сэтгэл шиг гэгээлэг, дулаахан өдөр болж байв.

Тэнгэрт хөвөх угалзан үүлсийн доор мишээн алхах Чанмин урд нь явах хэн нэгний танил төрхийг харлаа.

Энэ үзэсгэлэнт Сүжи байх ба цэнхэр цамцандаа гараа хийн алхаж байв.

Охины мөрөн дээр хэн нэгэн тогших шиг болоход зүүн тийшээгээ харсан боловч хэн ч байсангүй.

Гайхсан Сүжи баруун тал руугаа харахад Чанмин түүний хацарт хуруугаа хүргэсээр инээж харагдана.

"Өглөөний мэнд" гэдэг үг хэзээ ийм романтик болчихсонг мэдэх юм алга.

Чанмин: Өчигдөр явуулсан бичлэг гоё байна гэхээр чинь тэрийг өгчихсөн. Одоо хариугаа хүлээх л үлдлээ дээ.

Сүжи толгой дохин "Сайн байна." хэмээн хэлэхэд нүүрнийх нь урдуур хэсэг үс унжилаа.

Гэтэл залуу өөрийн мэдэлгүй өнөөх үсийг чихнийх нь ардуур оруулж орхих нь тэр.

Охины том алаг нүд Чанминийхтай харц тулгарахад залуу түгдрэн: Ю-Юу б-би эндээс салах хэрэгтэй. Баяртай.

Сүжи болдог бол түүнийг хазчихмаар байсан ч өөрийгөө алгадан хичээлдээ орлоо.

___________________________

Хичээл ном нь чангарч, бие даалт ихэссэн өдрүүд ирж 98 оныхон ховорхон уулзалдах болов.

Өнөөх тэмцээний бичлэг явуулсанаас хойш долоо хоног өнгөрсөн байх ба дүн гарахыг ч тэд мартаж орхижээ.

Үдшийн улбар нар үүлсыг гоёсон тэнгэрийн доор Чанмин соруултай сүү ууж сууна.

Тэрээр сургуулиасаа гарч ирэх Жүён, Чани хоёрыг хүлээх ба тэр хоёрт хоёуланд нь "Дуулгах том мэдээ байна" хэмээснээр ийнхүү суугаа аж.

Гэтэл тэд үүдний хаалгаар уралдан гүйсээр ирэх нь харагдлаа.

Чанмин: Хүүе. Юу болов оо?

Хурдан хурдан амьсгалах Жүён: Нө-гөө тэм-цээн! Сү-жи та хоёр ял-чихаж!

Чанминий нүд томорч ирэн: ЮУ! Нээрээ юу?!

Чанигийн толгой дохихыг харсан Чанминий толгойд хамгийн түрүүнд Сүжи бодогдох нь тэр.

On Call

Чанмин: Сүжи-яа!

Сүжи: Чанмин-аа!

Чанмин: Чи эхлээд.

Сүжи: Чи эхлээд.

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now