9. Сувинер

157 27 6
                                    

Оюутны соёлын өрөөний хаалганы урд Сүжи бараг хөдлөхгүйгээр зогсож байлаа.

Цагаан сорочкон цамц өмсөж үсээ шулуунаар индүүдсэн тэрээр хэн нэгнийг хүлээж байгаа харагдана.

Шар ханатай корридороор Чанминий зөөлөн гүйх чимээтэй давхцан хаалга онгойлоо.

Профессор: Яг амжиж ирлээ. Одоо орцгооё.

Ийнхүү нэгэн нас тогтсон буурал үстэй эрэгтэй тэдэн рүү мишээн хэллээ. Өрөөнд шүүгч хийж байсан бололтой юм хэдэн Профессор, Доктор багш нар сууцгаана.

Тэдэн дундаас дөнгөж дөч хүрч яваа гэмээр нэгэн туранхай эрэгтэй болох Пак Профессор тэдэн рүү ойртлоо.

Пак Профессор: Танилцсандаа таатай байна. Эхлээд үүнийг би заавал хэлэх хэрэгтэй. Би та хоёрын фен шүү.

Түүний сунгасан гарыг атгах Чанмин: Баярлалаа, Профессороо.

Пак Профессор их л намбатай хөдлөн: Чиний эвлүүлэг болон хөгжим сонголт чинь үнэхээр сайн байсныг хэлэх хэрэгтэй. Зарим хүмүүс хичнээн хичээгээд ч олж авч чаддаггүй авьяас билиг чамд заяажээ, хүү минь.

Тэр олон нойргүй шөнө, харласан нүдний ач тус эцсийн эцэст их багаар ч гарч л ирнэ.

Яг энэ мөч түүнд хэцүү өдрийн дараах халуун кофе шиг амттай санагдсан юм.

Удалгүй өндөр гуалиг биетэй, Баллетийн тэнхмийн эрхлэгч бүсгүй охины урд ирж зогсов.

Эрхлэгч: Ким Сүжи мөн байх аа?

Сүжи толгой дохин мэнд мэдэхэд өнөөх эмэгтэй: Би чиний бүжгийн хэсгийг үзсэн. Тэр богино хэмжээний кинонд тусгасан тэр хөдөлгөөнүүд, ялангуяа өргөстэй титэмтэй төгсгөлийн хэсэг их таалагдсан.

Сүжи: Баярлалаа, Профессороо.

Эрхлэгчийн нүүрэнд ховорхон үзэгдэх инээмсэглэл тодорч: Тэр "Нойрсож буй үзэсгэлэн гоо"-ийн 1-дүгээр Актийн хэсгийг өөрчилсөн байсан, тийм үү?

Сүжи: Тийм ээ, зохиолдоо тааруулж зарим нэг зүйлсийг өөрчилсөн юм. Хэрвээ тааламжгүй санагдсан бол-

Эрхлэгч инээн: Тааламжгүй гэнэ шүү. Гайхалтай байсан. Би энэ үгийг бараг хэлээд байдаггүй шүү.

Чанмин охин рүү их л бахархсан харцаар харж зогсоход эрхлэгч: Удахгүй нэг алдартай зураачийн уран зургийн үзэсгэлэн гаргах гэж байгаа юм. Бодоод байхад чиний энэ вариаци түүний агууламжтай сайхан зохицоно. Сайн бэлдэж байгаад ирэх долоо хоногт энэ вариациа үзүүлэх үү?

𝐅𝐢𝐥𝐦 𝐞𝐧 𝐁𝐚𝐥𝐥𝐞𝐭 | ᴊᴄᴍᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now