2.

1.3K 147 9
                                    

Хаан нүднийхээ шилийг зоогийн ширээн дээрээ тавиад "Хүү минь,"

Тэрээр өөрийнх нь эсрэг талд нь сууж буй бага хүү рүүгээ харснаа дараа хүү болон эхнэр хоёр луугаа харцаа гүйлгэн гүнзгий амьсгаа аваад Жонгүгийн сүүлчийн шийдвэрийн талаар ярьж эхлэв.

"Чиний мэдэж байгаачлан, сүүлийн хоёр жилийн турш энэ гэрлэлтийн нөхцөл байдал ширүүн сэдэв байсаар ирсэн"

Ханхүү шуудхан "Үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм?" хэмээн асуугаад зүүн гартаа байгаа шилэн доторх шингэнийг эргэлдүүлнэ. Тэр үргэлжлүүлэн бардам өнгө аясаар "Би бодохдоо.. удахгүй бүгд л энэ асуудлаас залхана шүү дээ"

Хатан энэ харилцан яриа яг юунд хүрэхийг мэдэж байгаа тул дургүйлхэн амаа жимийсээр чимээгүй суусаар үлдсэн юм. Түүний бага хүү үнэхээр зөрүүд болж өссөн, тиймдээ ч энэ гэдэг мэдээ сонссоныхоо дараа бараг л дэлбэрнэ гэдэг мэдэж байсан.

"Чи л залхсан байх, Жон Жонгүг" Хаан гүнзгий амьсгал аваад, ууртайгаар хөмсөг зангидан "Чамд ханхүүгийн хувиар биелүүлээгүй үлдсэн үүрэг хариуцлага бий"

Жонгүг хөнгөн инээгээд, хундагаа хүчтэйхэн ширээн дээр тавьж нударга зангидаад аав руугаа эгц бөгөөд бассан байдлаар харав. "Та эндээс хэн нь ахмад гэдгийг мартаад байх шиг байна. Намайг гэрлүүлнэ гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа ч, Юнги надаас таван насаар ах гэдгийг та мартчихаж"

"Юнги ирээдүйн хаан суудлыг залгамжлах хүн биш! Чи л миний цусан төрлийн хүү, ах чинь биш!" гэж хариулаад огцом босоход сууж байсан сандал нь хойш түлхэгдэн уналаа. "Чамд таалагдсан эсэх хамаагүй, би Хойд Солонгосын гүнжийг дуудсан, чи тэр гүнжтэй гэрлэнэ. Би чиний харцыг булааж чадах маш олон сонголтыг өгсөн, харин чи хэрээс хэтэрч байна. Тэр хэд хоногоос ирнэ, үүнээс өөр гэж байхгүй"

Жонгүг өөрийн цусыг буцалж байгааг мэдэрч байв. Түүний нүүр хүрэн улаанаар тодорч, аавынхаа үйлдлийг шоглон дуурайхдаа зангидсан нударгаа харгис гэгч нь ширээн дээр цохилоо.

Юнги уруулаа жимийж түүний нударга руу ширтэх зуур бага дүүгээс нь ялгарч буй энерги бараг л түүнийг сүрдүүлээд амжив. Ингэх зуур хатан хүүгийнхээ зангидсан гар дээр зөвхөн ууртайгаар буцаан түлхүүлэхийн тулд л өөрийн жижигхэн гараа тавьсан юм...

"Та энэ их зүйлийг удирдаж чадна гэж бодож байна" Тэр ингэж хэлээд нүүрэндээ доогтой инээмсэглэл тодруулаад "Би одоо танд амлаж байна, би хэзээ ч дурлахгүй, тэр эмэгтэй өөрөө надаас татгалзах хүртэл би түүнийг өөрөөсөө түлхэх болно. Зүгээр л хүлээ"

Royalty [TK]✔️Where stories live. Discover now