"Тэхён?!"
Жонгүг түүний нэрийг дуудах ч чих нь зөвхөн ордноор нэг тархах цуурайг л сонсоно. Тэрээр дахин нэг нэрийг нь дуудахдаа энэ удаад хоолойгоо арай зөөллөнө.
Ханхүү дотор нь харлаад ирэхийг мэдрэх аж. Ордон доторхыг тийм ч сайн мэдэхгүй байж Тэхён хаашаа явсан гэдгийг нь Жонгүг гайхан хоцорсоор. Түүний хүссэн мөн л нэг зүйл нь Тэхёнтой оройн ёслолд хамт байх байсан. Гэвч ханхүү одоо л Тэхёныг сүйн ёслолд ирээч хэмээн асуух хэрэггүй байснаа ойлгов.
Тэр аавыгаа Тэхёныг тарчлааж орхих тэр л хэдхэн өгүүлбэрийг хэлнэ гэдгийг эртнээс л мэдэх ёстой байсан.
Богинохон амьсгал аваад Жонгүг хонгилын голд хэсэг зогслоо. Эрүүл ухаанаар сэтгэж байгаагаар бол түүний салаа бодлууд Тэхёны байж болох бүхий л газар луу хүрж байв. Тэр Жиминий өрөө рүү явахаасаа ихээхэн эргэлзэнэ, учир нь гэвэл Юнги найз залуутайгаа хэзээ ч дахин харахыг хүсэхээргүй хавьтлыг үйлдэж байх магадлал өндөр.
Согжин хэн нэгэн гал тогоо руу орж, нарийн боов, бялуу зэргийн хэрэглэгдэхүүнийг хулгайлахаас сэргийлэн түгждэг тул Тэхёны гал тогоо руу очсон гэх магадлал мөн л тун бага байв.
Харин хүүгийн очсон байх боломжтой нэг л газар үлдсэн байх нь тэр.
Тэдний хоёр дахь үнсэлтээ бие биедээ өгсөн үзэсгэлэнт газар.
Галзуу мэт хурдаар, тархиндаа ганцхан Тэхёныг л бодсоор Жонгүг цэцэрлэг рүү гүйнэ. Энэ үед Тэхёны нөхцөл байдал үнэхээр юу юунаас ч илүү чухал байсан болоод ч тэр үү, хааны богино үгсийн дараа гэнэт алга болсон нь бусдад хэр сонин санагдах бол гэж бодож ч үзсэнгүй.
"Тэхён, хонгор минь?" Ханхүү ирчхээд чангаар ийн ориллоо. "Тэхён! Надад энд байгаа гэж хэлээч дээ!"
Тэр хэсэг хором хүлээсэн ч хүсээгүй нам гүмтэй нүүр тулах ба түүний доторх нуран унаж байв. "Тэхён, би-" Жонгүг холоос үзэгдэх танил дүр төрх дүрсийг хараад шууд л гацаж орхилоо.
Жонгүг харанхуйд нүдээ онийлгон хараад, энэ Тэхён байна гэдгийг мэдэхдээ санаа нь хэлэхийн аргагүй ихээр амрав. Тэгээд ханхүү түүн рүү очиж, дулаахан тэврэлтээр бөөцийлөхийг хүссэн ч хацрыг дагаж урссан тодхон үзэгдэх нулимсны мөрийг олж хараад цочирдох нь тэр. Жонгүг хэсэг үйлдлээ азнахдаа зарц хүү рүү их хэмжээний гэмшлийг тээсээр ширтэнэ.
"Тэ? Яагаад уйлна вэ?" Хэдий тэр энэ асуулт ямар ч утга учиргүй хоосон гэдгийг мэдсэн ч асуух ба хариултыг нь маш сайн мэдэж байлаа.
YOU ARE READING
Royalty [TK]✔️
FanfictionГэрлэхээр ирсэн охин бүрээс нь татгалздаг гэдгээрээ алдартай Солонгосын Ханхүү, тэр өдөр ордон руу орох зарцыг олж харсан юм... -----Credits to----- @corruptedspits Started: 2022.1.9 Finished: 2022. 3.9