Жонгүг дүрэлзэж байв.
Үүнд өөр ямар ч арга байхгүй. Тэр энд, өөрийг нь шоолж буй ахынхаа өөдөөс хараад үйлдэл бүрийг нь тэвчин зогсож байна.
Яагаад гэж үү? Ким Тэхён амаа хамхиж чадаагүй болоод л тэр.
"Би чамайг түүн дээр очоод уйлсан гэдэгт итгэж өгөхгүй нь ээ" Юнги үл итгэсэн байдлаар ийн хэлэхдээ дүүгийнхээ хэр ичиж байгааг анзаарах ч сөхөөгүй байлаа. "Бардам Жонгүгт юу тохиолдоо вэ?"
Жонгүг өөрийнхөө уурыг арай гэж л барьж тогтоож байсан юм. Тэр өөрийн эмзэг талаа харуулан уйлж байх тэрхэн хугацаандаа зарц хүүг өөрийнх нь хувийн нууцыг хүндлэн, бусдад тараахаас сэргийлнэ гэж тэрхэн хугацаанд бодчихсон, бүр итгэчихсэн байсан.
Эцэст нь ханхүү л туйлын тэнэг болоод л дуусах шив дээ.
"Юнги," Жонгүг шүдээ зуусаар "Гараад түүнийг дуудаад ир. Яг одоо. Бурхандаа андгайлъя, бушуул!"
"Дурлагч хөвгүүний хэлсэн ёсоор," Том ханхүү инээсээр, Жонгүгийн нурууг зөөлөн цохиж, "Үнэхээр шүү, Гүгийг сэтгэлийн хөдөлгөөнтэй гэж зүүдэлж ч явсангүй" гэсээр үргэлжлүүлэн өдөөд өрөөнөөс нь гарахдаа ханхүүг энэхүү хочиндоо юунаас ч илүү дургүй гэдгийг нь маш сайн мэдэж байх аж.
Юнги өрөөнөөс гарахад Жонгүг эцэст нь ганцаараа үлдлээ. Түүний царай тэр чигтээ улаан лоолийг илэрхийлж байв. Тэхён шууд л өөрийнх нь хэр гунигтайгаар бодлоо хэлснийг нь бусдад тараасан талаар Жонгүг бодно.
Тэр л үед ханхүү дотроос нь Тэхён гэх сэтгэлдээ дийлдэхгүй байхыг сануулан хашхичих хоолойг дагах ёстой байсан юм. Тэр эцэстээ харамсана гэдгээ мэдсэн ч, хоолойг сонсохгүй байхаар шийдсэн.
Харин одоо юу болсон гээч?
Хэлсэн үгс, хийсэн үйлдэл нь түүнийг залгихаар ирсэн байна. Ордонд байгаа бүх хүнд тараах магадлал хамгийн өндөртэй Жиминд Юнги хэлсэн нь тодорхой байна шүү дээ.
Жонгүг бусдад сул дорой байгаагаа мэдэгдүүлэхийг хүсээгүй. Гэсэн ч, зарцын нууц хадгалах чадваргүйгээс болоод түүнд ямар ч сонголт үлдсэнгүй, бүгд мэдчихлээ.
Хаалга тогших зөөлөн чимээнээр ханхүү хаалга руугаа шуудхан зүглэлээ.
Үнэмлэхүй уур хилэн түүний биеийг эзэмдсэн ч Жонгүг "Ор," гэсээр хоолойныхоо өнгийг дарахыг хичээнэ.
Хаалга онгойж түүний л мэддэг танил дүр төрх буюу зарц хүү үзэгдэхэд Жонгүг илүү бухимдаж, уураа барих чадвараа алдаж байв. Тэхёны нүүрэн дээр тодрох хайнга гэмгүй төрх доторхыг нь улам л дүрэлзүүлнэ.
YOU ARE READING
Royalty [TK]✔️
FanfictionГэрлэхээр ирсэн охин бүрээс нь татгалздаг гэдгээрээ алдартай Солонгосын Ханхүү, тэр өдөр ордон руу орох зарцыг олж харсан юм... -----Credits to----- @corruptedspits Started: 2022.1.9 Finished: 2022. 3.9