"Чи!" Хаан Жэннигийн өрөөнд орж ирээд, улайрангуй Тэхён руу чичлэн заалаа. Тэхёг урьдын л адил унтахаасаа өмнө Жэннигийн хувцсыг бэлдэн зогсож байсан юм.
Тахён түүний зан аашны түргэн өөрчлөлт мөн өөрөөс нь цацарч буй уур хилэнг мэдрэхдээ хаан руу айдастай гэгч нь ширтэнэ. Хусог мөн түүний ард зогсож буй Жэнни нар байсан ч тэдний царайны хувирал өөр байлаа. Хусог гэмшингүй байх ч гүнж өөрийн зарц руугаа зөвхөн уурласан л харагдана.
"Чи биднийг яаж шившигт хутгаж чадаж байна аа?!"
Хаан шүлсээ цацруулан дахин ийн хэлээд хэд хэд алхахад хөөрхий хүүгийн зүрх бараг л үхэж байх нь тэр.
Ким хаан хилэгнэсэн байна. Түүний царай тод улаанаар туяарахад Тэхён сандарч нуруугаа хаалганд наан, аль болох хаанаас холдон зогсохыг хичээх аж.
"Би ю-юу буруу х-хийснээ-" хэмээсээр цэнхэр үст зарц хүү ээрч түгдчин, чичирч салгалсан гараа бор хувцсандаа нууна.
Хусог үүнийг анзаарсан бололтой, тэдний голоор орон "Хангалттай," гэсээр тайвнаар хэлээд, Тэхён руу өрөвдсөн байдлаар харангаа "Эцэг минь, тэр юу хийснээ сайн мэдэхгүй байгаа бололтой. Тэр шууд Жонгүгийг эсэргүүцэж-"
Түүний үгийг таслаад, хаан эргэж харан гараа өргөөд чимээгүй хэмээх аж.
"Болно, Хусог. Би наадхыг чинь сонсохгүй" Хаан ийн хэлэхэд хоолой нь түүний уур хилэнтэй холилдон чичрэх аж. "Тэр бид бүгдийг доромжилсон, гүнжийн ханхүүтэй гэрлэх оройн ёслол дээр-"
Тэхён илт мэдэгдэхүйц шүлсээ залгин, хааны дор чичирнэ. Тэр Жонгүгтэй бүжиглэсний дараа яг ямар үр дагавар ирэхийг сайн бодоогүй бололтой.
Яаж ийм мунхаг байж болдог юм?
"Амлая, хаантаан, юу ч болоогүй" хэмээн айдастайгаар шивнээд, гүнж хаан хоёр луу хурдхан харж "Тэр зөвхөн эзэгтэй Ким Жэнниг илүү мэдэх гэж л над дээр ирсэн"
Гэсэн ч хаан үүнийг нь тоосонгүй. Харин түүнийг шалтаг гаргах гэж оролдох бүрт царай нь улам л хүрэн болох бөгөөд...
Хаан Тэхён руу алхаж,
Түүнийг хүчтэй гэгч нь алгадаад авах нь тэр.
Ширүүн алгадах чимээ өрөөн дотор цуурайтах бөгөөд Хусог тэвчилгүй Тэхёны урдуур орон хамгаалаад, "Одоо болно, аав аа! Тэхён, эндээс яв" хэмээн хүү рүү харав.
Харин Тэхён гүн цочирдож, амаа хагас ангайсан байдалтай байх ба хөдөлж чадахгүй байлаа. Түүний бүхий л бие хааныг алгадах үед тэр чигтээ айдаст автсан байсан юм.
"Тэхён, яваач" Хусог илүү чангаар давтан хэллээ. Тэр аавыгаа ихээхэн хилэгнэсэн байгааг мэдэж байгаа, өөрөөр хэлбэл тэр удаан тогтоон барьж чадахгүй гэсэн үг.
Тэхёны үзэгдэх орчин бүрэлзэж, бараг л бүдчих шахан алхана. Тэр хаан Хусог Жэнни гурваас аль болох хол байхыг хүсэв. Зарц хүү дөнгөж сая юу болоод өнгөрснийг ч ойлгож чадалгүй, нулимсаа цааш нь залгихыг хичээнэ. Түүнтэй угсаатан гарлын хүмүүс яаж харьцдагийг мэдэх ч... энэ удаагийнх өөр байв.
Тэр алгадуулж үзээгүй.
Мөн хэнээс ч ингэтлээ их айж байгаагүй.
Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй байх ба түүний мэдэрч буй хэдхэн зүйл нь зөвхөн харамсал, зовлон, бас сул дорой байдал...
Жонгүгтай бүжиглэтлээ тийм мунхаг юм гэж үү? Тэр дууны хэмнэлд найгахдаа, Жэннигийн харж буй харцыг хараад л өөрийгөө түмэн буман асуудалд булагдах булшлагдахаа мэдэх ёстой байсан юм.
Тэр эцэст нь ордны цэцэрлэгийн хаалган дээр ирсэн байгаагаа анзааран, аялаад ч үл барагдахаар талбайг ширтэнэ. Ордны цэцэрлэгүүд гантиг нуман хаалга, олон өнгийн цэцэгс, мөн секунд тутамд усан цацруулах рашаануудаар чимэглэгдсэн байв.
Цэцэрлэгийн гайхалтай үзэмж хүүг түрхэн зуур ч болтугай зовлонгоос нь салгах авч хэдхэн хормын дараа буцаад л бодит байдал түүнийг бүрхэх нь тэр. Энэ хэн ч байхгүй байгааг мэдээд Тэхён доош суугаад саянаас хойш тэвчсэн нулимсаа урсгахдаа огтоос эргэлзсэнгүй.
Тэр ямар ч найдваргүй болсон юм шиг санагдана.
Тэрхүү бүжгэнд саяхныг хүртэл огт харамсаагүй. Ханхүүтэй өнгөрүүлээд авсан сэтгэл ханамжит мөч түүний амьдралдаа авч байсан хамгийн гайхалтай явдлуудын нэг байсан, гэвч тэр одоо л энэ удаан үргэлжилдэггүйг ойлгов.
Үнэн гэвэл тэр хааны удмын угаа гарал сайтай нэгэн биш. Тэр бол зарц. Түүнд угсаа сайтай хүмүүст байдаг эрх мэдэл, өмч хөрөнгө гэх зүйлийг эдлэх боломж байхгүй мөн тэр үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй..
Тэхён хэзээ ч Жэнни шиг байхгүй. Тиймээс л тэр Өмнөд Солонгосын ханхүүг гэх сэтгэлээ татаж авахаар шийдсэн юм.
_________________
a/n:3rd part of today,
-have a nice day.♥️
VOCÊ ESTÁ LENDO
Royalty [TK]✔️
FanficГэрлэхээр ирсэн охин бүрээс нь татгалздаг гэдгээрээ алдартай Солонгосын Ханхүү, тэр өдөр ордон руу орох зарцыг олж харсан юм... -----Credits to----- @corruptedspits Started: 2022.1.9 Finished: 2022. 3.9