9.

597 94 13
                                    

Өрөө рүүгээ хурдлан оччихоод Жонгүг орон дээрээ хэвтэн, дээшээ хараад бодолдоо дарагдана. Өглөөний нарны туяа түүний цонхоор тусахдаа үзэсгэлэнт улбар өнгөөр өрөөг нь гэрэлтүүлэх ажээ.

Тэр Тэхёнд юу гэж хэлсэндээ өөрөө ч итгэсэнгүй. Харамсаагүй хэдий ч, өөрийгөө доромжилсон санагдаагүй гэвэл худлаа болно. Үгс амаар нь урсахыг тэр хориглож бас удирдаж чадаагүй юм.

Хачин байлаа. Өөрт нь юу болохоо байчхаад байгааг мэдсэнгүй. Гал тогоонд Тэхёныг харахдаа, ханхүү өөрийгөө амьдралдаа анх удаа хэлэх үггүй болсноо анзаарсан. Тэр өөрийгөө хөвгүүдэд татагддаггүй гэдгээ мэдэж байгаа.

Гэхдээ яагаад Тэхёны өмнө өрөвдөлтэй бяцхан амьтан шиг аашлаад байгаа юм бол?

Тэр хооронд, цэнхэр үстэй зарц хүү өөрийн орон дээрээ хэвтэх үед, нүүрэн дээр нь шинэхэн тодорсон инээмсэглэл үзэгдэх аж. Ханхүүгийн үг түүний толгойд мянгантаа эргэлдэнэ.

"Жонгүг гэж дууд"

Зарц хүү Жонгүгийг эсэргүүцэхийн аргагүй үзэсгэлэнтэй гэдгийг мэдсэн юм. Юу гэхээр... хэн тэгэхгүй гэж? Түүнээс ч өмнө, Жэнни Хусог хоёрыг Өнмнөдийн ханхүү нар хэчнээн царайлаг гэдгийг ярьж байсныг хүртэл сонсчихсон.

Өмнөдийн гэр бүлтэй уулзах уулзалтны дараа Жонгүг Юнги хоёрын талаарх яриа өөрийн улсад нь тахал шиг тархана гэдгийг Тэхён маш сайн мэдэж байсан. Хэдхэн хормын өмнө Жонгүг өөрийнхөө шинэ талыг Тэхёнд харуулсан ч, ханхүү нар дархан цаазтай мэт гэдгээрээ танигдсан байлаа. Тэр одоог хүртэл ханхүү өөрийнхөө нэрээр дуудаж болно гэж хэлсэнд итгэж өгөхгүй л байв.

Зарц хүүгийн толгойнд ханхүү тэр чигтээ гацсан ч гэлээ, өөрийн эзний сүй тавьчихсан ханхүүд ухаанаа алдах хориотой гэдгийг маш сайн мэдэж байсан юм.

-

Дараа өглөө нь, Жонгүг хаалгыг нь хүчтэй балбах дуунаар гэнэтхэн сэрлээ.

"Юу хийгээд байгаа юм?" Жонгүг ёолсоор, нүүрээ дэрэндээ наав. Тэр гуравхан цагийн дотор амар амгалан тайван нойрыг авахыг хичээсэн нь одоо түүний толгой хэт их ядарснаас болоод өвдсөний шалтгаан болох нь тэр.

"Юу гэсэн үг юм? Чи их удаан унтлаа шүү дээ" Юнги дүүгийнхээ хөнжлийг хуу татсаар зэмлэхэд, дүү нь аман дотроо хараангаа өөр тийшээ хараад хэвтчихэв.

Жонгүг нүдээ нухалсаар нойроо үргээх гэж хичээхдээ эцэст нь нэг өөрийн зарцаа олж харсан юм.

"Чи энд юу хийж байгаа юм?" Ханхүү Жимин рүү хуруугаа чичлээд, буруушаан "Эндээс гар"

Гэсэн ч Юнги өөрийн дүү рүүгээ муухай гэгч нь ширтээд, найз хөвгүүнийхээ гараас чанга гэгч нь атгасаар "Түүнийг зүгээр орхи, тэр надтай хамт байна"

Жонгүг яаж ч чадаагүй ч, Юнгиг ухаангүй дурласан байгаад нь багахан ярвайгаад амжив. Ахыгаа ямар нэгэн хүнтэй дүүжлэгдэн, хэлхэлдэн явахыг харсаар байгаа нь бага ханхүүд жигшмээр санагдсаныг нуух юун. Том ханхүүгийн анхаарлыг Пак Жимин өөр дээрээ авч  хулгайлснаас хойш, Юнги Жонгүгтай бага цагийг өнгөрөөж, зарц хүүтэй илүү их цагийг өнгөрөөх болсон юм. Эргэлзээгүй энэ түүний өвтгөсөн. Гэсэн ч Жонгүг өөрийгөө бусад хүмүүсийн талаар юу мэдэрч байгаагаа илэрхийлэхэд асуудалтай байдаг гэдгээ хэлэхээс татгалзсан юм.

"Бас, өнөө орой юу болохыг мартаагүй биз дээ?" Юнги дүүгээсээ хөмсгөө өргөн ийн асуусан хэдий ч хариуд нь түүнийг зөвхөн мөрөө хавчихыг хараад "Тэнэг. Энэ ёслол үдэшлэг чамд зориулагдсан, санахгүй байна уу?"

Тэр өөрийн зүрхээ бараг л зогсохыг мэдрэх нь тэр. Жэннитэй гэрлэнэ гэх үнэн бөөлжис цутгам мэдрэмж байх бөгөөд энэ нь өдөр өнгөрөх тусам улам л бодитой болсоор...

"Надад хамаатай юм уу?" Ханхүү өөрийнхөө гуниг даасан сэтгэл хөдлөлөө хямсгар хамраа сөхсөн зан авираар нуугаад "Би түүнтэй бүжиглэх ч үгүй"

Жимин чимээгүй зогссоор байх ба энэ өрөөнд эв хавгүй аниргүй дүүрэхэд Юнги нүдээ эргэлдүүлнэ. Тэр юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй, бас үг хэлж ч зүрхэлсэнгүй.

"Чи тэгэхгүй байх. Гэхдээ л чи гэрлэхгүй гэсэн үг бол биш. Бэлэн болоод хувцсаа өмс, чамайг доор хүлээж байя"

Ханхүү зарц хоёр өрөөнөөс гараад л бие биенээсээ гараа татаж авах нь ордонд буй хэнд ч харагдаж болохгүй гэж тохиролцсон гэлтэй. Хааны удмынхантай учир ургуулсан ямар ч ордны зарц цаазаар авахуулах шийтгэлтэй болохоор л Юнги Жимин хоёр аль болох биенээсээ хол, хүнд харагдахгүйг хичээгээд байгаа юм.

Жонгүг тэднийг гарч явахыг харчхаад юу хийгээгүй ч гэсэн, энэхүү ёслолын үдэшлэг Тэхён тэр хоёрынх байсан бол ямар байх байсан талаар төсөөлнө. Бүхэлдээ залуу ханхүү өөрийгөө зарцад татагдаагүй гэж итгүүлсэн хэдий ч яагаад бүх зүйлийг Тэхёнтой холбоод байгаагаа гайхах аж.

Тэр ямар ч эрэгтэй хүнийг романтикаар төсөөлөн бодож байгаагүй.

Гэвч яагаад зарц хүүг сэтгэл татам гэж бодоод байгаа юм бол оо?

Ханхүү үүнийг Жэннитэй хүчээр гэрлэж буй стресс болон энэ бүхний үндэс болсон ордонд хамаг буруугаа тохож орхилоо.

Магадгүй эцэг эхийнх нь охинтой хийх гэрлэлтийн тууштай сануулгаас болоод төөрөлдсөн байж болох юм.

Түүний хувьд Тэхёнд романтик байдлаар татагдах ямар ч боломж гэж байхгүй хийгээд Тэхёны дүр төрхийг хүчээр толгойноосоо авч хаяхтай зэрэгцэн, орноосоо босоод, хэдхэн цаг үргэлжлэх ёслолд өөрийгөө бэлдэж эхэллээ.

Royalty [TK]✔️Where stories live. Discover now