22.

506 91 19
                                    

"Тэгээд чи үнэхээр түүнд сайн юм уу?"

Юнги бараг л зуу дахь удаагаа асуусан ч дүүгийнхээ юу гэж хэлсэнд итгэж өгөхгүй л байв. Тэр Жонгүгийн талаар бүгдийг мэддэг гэж бодсон ч дүү нь өөрөө зарцад сайн гэдгээ хэлэхэд Юнги тэр чигтээ шоконд орсон юм.

"Би дахиад хэлэх ёстой юу?" Жонгүг нүүрээ гараараа таглаад "Энэ тийм ч ойлгоход хэцүү зүйл биш шүү дээ, ялангуяа танд"

"Миний гайхсаныг уучлаарай даа" Юнги нүдээ эргүүлсээр, дүү рүүгээ харан "Энэ үгс "ноён Залуус сэтгэл татам биш"-ээс гарч байна. Ялангуяа чи зарцад сэтгэлтэй байна гэдэг.."

"Зүгээр л тэр том амтай найз хөвгүүндээ л хэлэхгүй байхад болно"

Жонгүг залхсан байдлаар ийн хэлсэн ч долоо хоногийн өмнөх Жонгүгийг одоогийн Жонгүгтай харьцуулахдаа өөрийгөө туйлын тэнэг болчихсон мэтээр төсөөлнө. Яг л долоохон хоногийн дараа хөвгүүнд сэтгэл алдраад явж байна шүү дээ.

"Жимин Тэхён хоёр мэдээж ярилцана. Харин Тэхён мэдээгүй байх л хэрэгтэй, ойлгов уу?"

"Амлаж лав чадахгүй ээ," Юнги өрөөнийх нь сандлаас босохдоо түүнийг өдсөөр, гарахдаа хаалгыг нь онгойлгож "Ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол болгоомжтой байх л хэрэгтэй. Бүх нүд чамайг харах болно, өөрсдийгөө битгий баллаад хаячхаарай"

Юнги түүнийг өрөөнд нь үлдээн явахад Жонгүг амандаа бувтнан "Би юу ч төлөвлөөгүй юмсан"

Түүний ухаан санаа өчигдрийн болсон явдлыг дахин нэг удаа дүрслэнэ. Тэр хэзээ ч өөрийг тайтгаруулах хүн зарц байна гэж бодож байгаагүй. Тэхёны тэврэлтээс мэдэрсэн тэр мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй.

Энэ нь түүнийг эмзэг болгосон ч гэсэн Жонгүг өөрийгөө хэдхэн хором сул дорой байхыг нь зөвшөөрсөн юм. Тэр Тэхёны дулаан биеийг өөрөөсөө түлхээгүй ба сэтгэл санаа нь илүү дээрдсэн үед л түүнээсээ холдсон.

Жонгүг Тэхёны өөртөө аминчхан бус хувиа хичээдэггүй занг нь гайхаж байлаа. Хэдий түүний амьдралдаа хийх ёстой гол зүйл нь бусдад үйлчлэх ч гэлээ, ханхүүг зүгээр эсэхийг шалгахдаа дахин нэг удаа бодож үзээгүй нь тодорхой.

Бусдыг өөрийнхөө өмнө тавьдаг хүнд дургүй гэж Жонгүг өөртөө үргэлж хэлдэг ба хувиа хичээсэн бус байна гэдэг түүний хувьд бараг л боломжгүй.

Гэсэн ч, тэр Тэхёны халамжтай занд нь, огт хичээхгүйгээр эерэг, дулаан мөн дотно энерги цацруулдаг байдалд нь улам л татагдаж байсан юм.

Royalty [TK]✔️Donde viven las historias. Descúbrelo ahora